Румынд хар салхины улмаас найман хүн амиа алджээ

img

Румын улсын Тимицера хотыг өнгөрсөн амралтын өдөр хүчтэй хар салхи дайран өнгөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.

 

 

Уг байгалийн гамшгийн уршгаар найман хүн амиа алдаж, 67 хүн бэртсэн гэнэ. “Уг хар салхи 100 км/ цагийн хурдтай хотыг дайран өнгөрсөн болох”-ыг тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.  Хар салхины улмаас олон мянган өрх цахилгаангүй болжээ.

 

“Цаг уурын хүрээлэн хүчтэй хар салхи дайран өнгөрөх болно хэмээн анхааруулаагүй, харин хүчтэй бороо орно гэж мэдээлсэн” хэмээн Тимицера хотын дарга Николае Робу Диги “24” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна.

 

Румыныг дайран өнгөрсөн хар салхи одоо Украины хойд зүгийг чиглээд явж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ