Мадуро өөрийгөө Сталинтай адилхан харагддаг гэв
2017-09-19

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрөгч амралтын өдөр ярилцлага өгөх үедээ өөрийгөө ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталинтай төстэй хэмээн ярьсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр төрийн мэдлийн “Venezolana de Television” сувгийн "Ням гаригийг Мадуротой хамт" нэвтрүүлгийн үеэр ийнхүү ярьсан нь олныг гайхшруулсан аж.

 

Тэрбээр "Хүмүүс миний гадаад төрхийг Сталинтай ижилхэн гэдэг. Мөн зарим нь намайг Карибын Сталин гэдэг. Би түүнтэй адилхан. Заримдаа өөрийгөө толинд харахаад ЗХУ-ын удирдагч амьд байгаа мэт харагддаг” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч мөн “Испанийг хардаа. Тэд Каталончуудыг тусгаар улс болгохгүйн тулд олон зуун хотыг даргыг баривчилж байна. Ойролцоогоор 700 хүнийг баривчилсан гэсэн. Гэтэл би сөрөг хүчний шаардлагаар ард түмнийхээ дунд санал асуулга зарлаж, зөрчилдөөнийг намжаахаар зорьж байна” гэв.

 

Уг ярилцлагын дараа Оросын интернэт хэрэглэгчид “Мадурог, Сталинтай бага зэрэг ижилхэн харагддаг” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Tэнэг жолооч ...улс орныхоо тулгамдсан байдалыг ярихгүй, өөрийнхөө гадаад байдал зүс царайг яриж суудаг..
2019-02-12
Зочин:
ENE AWTOBUSNY JOLOOCH ULS ORNOO SUYRUULJI DUUSSAN DAA , MAL
2017-09-19