Мануэль Нойер талбайд гарахгүй
2017-09-20

 

Германы лигийн босоо аварга Байерн Мюнхен клубын хаалгач Мануэль Нойер ирэх 2018 оны 1-р сар хүртэл талбайд гарах боломжгүй болжээ. Учир нь тэрбээр өнгөрсөн даваа гарагийн бэлтгэлийн үеэр зүүн хөлөө хугалсан байна. Өнгөрсөн оны  4-р сард тэрбээр мөн яг үүнтэй ижил гэмтэж, мэс засалд орж байсан удаатай бол энэ удаад өмнө гэмтлээ сэдрээсэн нь аж.

 

Улмаар өчигдөр тэрбээр мэс засалд орсон бөгөөд тун амжилттай болсон гэдгийг багийн гүйцэтгэх захирал Карл Хайнц Румменигге баталсан байна. Хэдий мэс засал амжилттай болсон ч гам барих асуудал нь үүнээс илүү чухал болохыг мөн тэрбээр хэлсэн юм.

 

Багийн албан ёсны мэдэгдэлд дурдснаар Мануэль Нойер ойрын 4 сарын хугацаанд тоглох боломжгүй юм . Энэ хугацаанд Бундес лигийн улирлын эхний хагас бүрэн өндөрлөх бол Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд ч мөн дууссан байх учиртай.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин