Дугуйт эргүүл халаасны хулгайчийг барьжээ
2017-09-20

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас “Vodafone” гар утсыг О гэгч хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19-р байрны автобусны буудлын орчим зарах гэж байхад нь илрүүлэн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
үйлдэл бүрийг илрүүлэх гэж эргүүлд явж байгаа шүү
2017-09-20
зочин:
Автобусны буудал дээр өглөө 8,00-9,00 цагийн хооронд ажиллахад нэлээн олон хулгайч барина даа уул нь. Ганц хулгайч барьснаа бахархалтайгаар мэдээлээд байхыг бодоход хулгайч барьж чадахгүй байгаа юмуу эсвэл ажлаа хийж чадахгүй байгаа юм уу гэдэг асуултыг бий болгож байна даа
2017-09-20