Ерөнхийлөгч НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2017-09-20

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, ХАС, Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1976 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллаж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрынханд талархал илэрхийлээд хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй, бодитой болгохыг хүсч буйгаа илэрхийлэв. Нэн түрүүнд ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны асуудал, хүүхдийн асуудал, агаарын бохирдол гэсэн таван том асуудал дээр анхаарч, хамтран ажиллах талаар ярьж, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманн үүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

 

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманн хамтын ажиллагааг шинэ, бодитой, илүү үр дүнтэй хэмжээнд гарган ажиллах талаар санал нэгдэж, дэмжин ажиллана гэдгээ уулзалтын үеэр хэллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

Shuud.mn
Сонин хачин