Багш нарт хандан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа
2017-09-20

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар маргааш болон энэ сарын 26-нд сануулах ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Тэд цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч хариу ирээгүй учраас тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож буйгаа мэдэгдсэн юм. Харин салбарын яам багш нарыг тэмцлээ хуулийг дагуу хийхийг сануулж, мэдэгдэл гаргасан байна.  

 

 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнны мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МЭДЭГДЭЛ

 

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

 

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ. Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. 

 

Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

 

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Багш:
Багш нараа ажил хаялтанд оролцож болохгүй шүү Яагаад гэвэл биднийг урдаа барьж ажил хаяулчихаад ард нь цалингаа сүлжээгээр нэмүүллэгчид /өндөр цалинтай дарганцарууд ..../ цаана чинь инээгээд хүлээгээд сууж байна. Төрийн сохор хараа одоо олж харах байх найддддддддддаж чадахгүй л байна. Сэтгэл байвал тооцоог нь миний 3,4-р ангийн хүүхдүүд бодоод л гаргачихна. Өнгөрсөн намрынх шиг зүйл болоод төрийн албаныхан нэрийн доор өнгөрнө. Харин ажлаа хийгээд өлсгөлөн байсан нь дээр. өлсөж ч бас болно. өлсгөлөн зарлаж бас болно. хэдэн хүүхдүүдтэйгээ л хамт байцгаая.... Сохор сайдыг хараа ортол нь. Тооцоолж чаддаггүй Сангийн сайдыг тоо бодож суртал нь. Сэтгэл гаргадаггүй НХ-ын сайдыг юм бодож чаддаг болтол нь. Шударга ярьдаг ЕС-ыг шударга шийдвэр гаргатал нь сууцгаая ҮЭ-г үнэний төлөө явна гэдэгт итгэхгүй болсон багш би байна.
2018-08-13
ээж:
охин маань багш болно гээд, эгчийнхээ ээжийнхээ амьдралыг хар гэж хэлж байж болиулсан сая энэ жил ашгүй өөр сургуульд орсон кк
2017-09-22
багш:
багшийн цалинг нэмвэл миний хувьд юм оёж гүйхээ больж сэтгэл амар ангмдаа хүүхдүүдтэйгээ ажиллана даа
2017-09-22
багш:
дээхэн үед багшийн мэдлэг боловсрол үнэхээр сайн бид сэтгэл зүрхээрээ ажилладаг бсн нь цалин хангамжтай шууд холбоотой билээ. дэвтэр засалт жижүүр багшийн мөнгө анги кабинет илүү цаг гээд авч байхдаа хамгийн өндөр цалинтай бид сурагчдынхаа төлөө унтах нойроо хасан ИЛҮҮ ДАВХАР АЖИЛ ХИЙЛГҮЙ зөвхөн хэнийг яаж хөгжүүлэх вэ? хэн өнөөдр таслав яагаад ирээгүйг гэрт нь очиж судалж авчирч зааж ажилладаг бв. Одоо бол жньби тэтгэвэрт гарах дөхөж байгаа ч гсн өмнө авч бсн цалингаа санагалзан үнэхээр харамсч, олигтой чанартай дээл авч өмсөхөд ч хэцүү болжээ. Хүрэхгүй биш хүргэж болноо гэхдээ ганц сайхан дээлний төлөө хагас жилийн цалингаа хоолоо хасах тм амар биш блгүй!! СҮҮЛИЙН ҮЕИЙН БАГШ НАР ДАВХАР БИЗНЕС РҮҮ ЯВЖ, УХААН САНАА НЬ ТОГТВРОГҮЙ ӨР ЗЭЭЛ ХООЛ УНДАА ЯАЖ ХҮРГЭХЭЭ БОДОЖ сэтгэлээ чилээж хичээлээ ч сайн заахгүй хүүхэдтэй ажиллахгүй давхар ажил ТҮЦ, худалдаа, орифлейм, мах ногоо зарах, юм оёх, гм бгаа юм чинь хүүхэд яаж хөгжих вэ? Бодит байдал иймл бн. Дотор нь байдгийн хувьд. Нэг хэсэг нэг
2017-09-22
Зочин:
Ene mongol ulsad zuvhun bagsh nar l ajillaj amidardag yumuu?Sard erduu 2 honogiin amralttai avdag tsalin ni bagsh nart adilhan.Tegeed bagshiin tsalin 1,6say bolohod ter humuusiig yaj amidar geh gesen yum be?Tiim l yum bol hudulmuriin dood hemjeeg 800 myanga bologohuu?
2017-09-22
Багш нараа:
Та бүхний цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаа ч хүүхдүүдэд ямар хэмжээний мэдлэг, боловсрол олгож байгаагаа Өвөр Монголын Одон телевизээр явж байгаа АХА тэмцээнээс хараарай. Монгол хүүхдүүд монгол орныхоо тухай, түүхийнхээ тухай юу мэдэж яаж хариулж байгааг. Ер нь л монголын сургалт ямар байгааг харж болно. Ийм байхад цалин нэмүүлэх тухай ярихаас ч ичмээр....
2017-09-21
Зочин:
Halaad shine bagsh ajild svchihaa.Gudamjaar dyyren ajimgyi bagsh nar bn
2017-09-21
жанжинхүү:
Одоо багш болох хүн олдохгүй боллоо. хаврын элсэлтийн шалгалтаар ихэнх аймгийн хүүхдүүд багш ийн хуваарь авалгүй буцаасан. энэ нь цалинтай холбоотой.
2017-09-21
Jagaa 10:
Багш нарын цалин 1,600 болох нь ч юу юм бэ яаахав 30 .аар нэмэх нь л зөв болов уу бас багш нар долоо хоногт 5нь өдөр л ажилдаг ажилын цаг багатай бас хүүхдүүдээс мөнгө татах баяр боловол нээл бэлэг мөнгө авчихдаг давхар орлоготой улс ш дээ гэтэл бусад хүмүүс яаж хөдөлмөрлөж бгаа гээч тэр байнга мөнгө татаас нэхээд бдаг хүүхдүүдийн чинь эцэг эх яаж хөдөлмөрлөж ямар цалин авдаг гээч ..сард 1 л өдрийн амралттай ажилын цаг нь 9-9 хүртэл тэгээд цалин хэд гээч 600,000 авдаг ардаа ажилгүй хүүхдүүдээ хардаг эхнэр хүүхдээ тэжээн гээд боддоо ,багш нарын цалин нэмэгдлээ гээд юмны үнэ дагаад өсвөл яаах вэ .багш та цалингаа нэмүүллээ гээд сурагчидаас татдаг татаасаа авахгүй байж чадхуу ?? бас хэцүү хэцүү
2017-09-21
Зочин:
Цалин нэмээд 1.6 сая болгочихвол чанар мен адил эрс дээшлэх болов уу
2017-09-21
зочин:
багш нарын цалин нэмэх нь зөв шүү дээ ядаж хүүхдүүдээс авдаг юм нь багасах байхдаа одоо ч хэцүүхэн л байна багш нарын хичээлийн бэлтгэлийг хангах гэж бид ч ялангуяа над шиг олон хүүхэдтэй хүнд маш хэцүү байнаа багшнарт авахгүй юм алга болсоон цагаан цаас нүхтэй уут цавуу скоч 00-ын цаас аяганы 3 өнгийн алчуур ангийн хөшигний мөнгө ус буцалгагчийн мөнгө анги цэвэрлэгээний мөнгөпринтрийн хорны мөнгө тэгээд л 40,50 хуудас юм олшруулж ир гэнэ бас ном шахна өнөөдрийн багш нарын өнгө төрх ерөнхийдөө л нэг иймэрхүү шүүдээ
2017-09-21
зочин:
багш нарын цалин нэмэх нь зөв шүү дээ ядаж хүүхдүүдээс авдаг юм нь багасах байхдаа одоо ч хэцүүхэн л байна багш нарын хичээлийн бэлтгэлийг хангах гэж бид ч ялангуяа над шиг олон хүүхэдтэй хүнд маш хэцүү байнаа багшнарт авахгүй юм алга болсоон цагаан цаас нүхтэй уут цавуу скоч 00-ын цаас аяганы 3 өнгийн алчуур ангийн хөшигний мөнгө ус буцалгагчийн мөнгө анги цэвэрлэгээний мөнгөпринтрийн хорны мөнгө тэгээд л 40,50 хуудас юм олшруулж ир гэнэ бас ном шахна өнөөдрийн багш нарын өнгө төрх ерөнхийдөө л нэг иймэрхүү шүүдээ
2017-09-21
Bi:
Margaash amarna geed yawuulsan bnalee
2017-09-20
зоч:
зов медегдел байна чулуунбаатар сайд уг нь ганц боловсрол шинжлех ухаанд тохирсон сайд хевеер нь ажиллуулах херегтей
2017-09-20
Зочин:
Bankniihan 18 n sayiig ogohgvi bol bankand ajillah hvn oldohgvi gej yarj bn getel bagsh nar negiig bodoh tsag bolj ene niigemd darga nar l ih tsalin awah estoi ymuu jiriin irged bolohgvi ym biz dee
2017-09-20
Sh:
Tsalingaa nemuulj bolno.tsalin nemsnii surgaar osdog baraa tawaariin uniin osoltiig busad meddeg baiguullaguud n angaarah n zuitei bolow uu.tehgui bol ajilgui irged bolon orlogo nagatai huwiaraa hodolmor erhlegchided hund tusna
2017-09-20
монгол:
тэнэг төрийн бууны нохой бөгс долоогч биеэ үнэлэгч нарын нэг л байна даа чи
2017-09-20
монгол:
тэнэг төрийн бууны нохой бөгс долоогч биеэ үнэлэгч нарын нэг л байна даа чи
2017-09-20
монгол:
тэнэг төрийн бууны нохой бөгс долоогч биеэ үнэлэгч нарын нэг л байна даа чи
2017-09-20
56:
дандаа цалингаа нэмүүлдэг хамгийн хөгийн хүмүүс чинь БАГШ НАР БОЛЖЭЭ, МӨНГӨ БОДОЖ БАГШИЛЖ, АЖИЛЛАДАГ ЮМ УУ, ХҮҮХДҮҮДИЙГ САЙН СУРГАХАА Л БОДОХ ЁСТОЙ. АЖИЛ ХАЯВАЛ НЬ БАРЬЖ АВААД ШОРОНД ХИЙ. ХАРИН АЖИЛГҮЙ БАЙГАА БАГШААР ТӨГССӨН ЗАЛУУСЫГ АЖИЛД АВ.
2017-09-20
монгол:
тэнэг төрийн бууны нохой бөгс долоогч биеэ үнэлэгч нарын нэг л байна даа чи
монгол:
тэнэг төрийн бууны нохой бөгс долоогч биеэ үнэлэгч нарын нэг л байна даа чи
монгол:
тэнэг төрийн бууны нохой бөгс долоогч биеэ үнэлэгч нарын нэг л байна даа чи
2323:
Цалин нэмэх нь зөв. Гэхдээ үр дүнтэй нь холбоотой. Яая даа гэсэн багш нар зөндөө л болсон.. ажил хаялт бол болохгүй шүү.
2017-09-20
Зочин:
Энэ гокийн захирлууд, төрийн банкны захирлууд, дэд сайдууд гурав дөрвөн орлогч дарга нар сайд дарга нарийн цалин ахуй хангамж гээд байгаа хэдэн сая бүр хэдэн тэр бум төгрөгийг хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрээр шийдсэн үү тэгээд өөр орнуудад багш, эмч нарийг тэргүүн эгнээнд тавьж үзэдгийн монгол орон шиг боловсролын систэмийг уландаа гишгэдэг орон лав байхгүй байх.
2017-09-20
Зочин:
za ajil hayagig urialj turhirch. bg humuusigd ni arga hemjee av
2017-09-20
Aad:
Za iim ogtsom nemne gj yu baihav dee! Arai hetreh yumaa ! Hen negnii archaagui hiilgej baigaa ajil luivardsan munguuruu humuusiig turhirch bn!
2017-09-20
зочин:
Цалин нэмэх зөв шүү.Хүрэлцэхгүй л байна даа.
2017-09-20