БСШУСЯ-наас багш нарыг сүрдүүлсэн үү

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар маргааш ажил хаяна. Тэд цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч товлосон хугацаанд хариу өгөөгүй учраас сануулах ажил хаялт хийхээ мэдэгдээд буй юм . Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргаж, багш нарыг хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулсан. Харин багш нар БСШУСЯ-ны мэдэгдэлийг сүрдүүлэг хэмээн үзэж буй аж. Энэ талаар маргааш 12:00 цагаас Live conference center төвд хэвлэлийн хурал хийх зар тараалаа.
Ажил хаялтад орон нутгийн бүх сургууль оролцох юм байна. Харин нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 80 хувь нь нэгдэхээ илэрхийлээд буй аж. "Ажил хаялтад оролцохгүй гэж татгалзсан сургууль байхгүй. Харин яамны зүгээс сургуулийн захирлуудтай уулзаж, ажил хаялтыг зогсоохыг шаардаж байна" гэсэн мэдээллийг Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ