Бен Стиллер хорт хавдрыг ялжээ
2017-09-21

Холливуудын нэрт жүжигчин Бен Стиллер өчигдөр “NBS” сувгийн “Today” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин эр ярилцлагынхаа эхэнд гурван жилийн турш хорт хавдартай тэмцэж, ялалт байгуулсан тухайгаа ярьсан байна.

 

Тэрбээр өнгөрсөн 2014 оны эхээр түрүү булчирхайн хорт хавдартай болсон гэдгээ мэдэж, өнгөрсөн хугацаанд шаардлагатай эмчилгээ хийлгэжээ. Бен “Би үнэхээр баяртай байна. Анх надад их хэцүү байсан. Гэхдээ би удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн. Би хорт хавдрыг ялсан” гэсэн байна.

 

Өдгөө 51 настай жүжигчин мөн ярилцлагынхаан төгсгөлд насанд хүрсэн эрчүүдийг эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж, түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийг уриалжээ. 

 

Бен Стиллер “Brad's Status” гэх шинэхэн уран бүтээлийнхээ зураг авалтад оролцож буй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин