НИТХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ?
2017-09-21

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.

 

НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр явж байгаа. Ж.Батбаясгалан УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунайн туслахаас эхлээд НИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Эдүгээ нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчоор ажиллаж байгаа. Харин  Д.Баярсайханы Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, эдүгээ нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа бол Г.Төмөрбаатарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байснаар нь олон нийт андахгүй. 

 

Удирдах зөвлөлөөс дээрх гурван эрхмийн хэн нэгнийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх юм байна. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эд нар өмнөх үеэсээ САЙН СУРАЛЦСАН ШАВЬ нар нь юм чинь БИД ИТГЭХЭД ХЭЦҮҮ.
2017-09-21
Зочин:
heniig n ch demjihgui, ardiin yagaad iim muu songolt hiigeed bn aaa
2017-09-21
zochin:
Tumurbaatar yvsan gazar balagtai shvv
2017-09-21