Түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байна
2017-09-21

 

ОХУ-ын орон сууцыг түрээслэгч иргэдийн төлөөл эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. БНМАУ-ын Засгийн газрын 1971 оны протоколын дагуу ЗХУ БНМАУ-д 56  объект барьж байжээ. Үүний 14 нь орон сууц бөгөөд дөрөв нь Дархан-Уул аймаг, 10 нь Улаанбаатарт байдаг. Үүний найман орон сууцыг 2009 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын стратегийн тунхаг бичгээр Монголын талд шилжүүлэхээр болжээ. Эдгээр найман байрны зургаа нь Улаанбаатар, хоёр нь Дарханд байдаг юм байна. Үлдсэн зургаан байр буюу Улаанбаатарт дөрөв, Дарханд хоёр байдаг байрыг түрээслэгчдийн асуудал хүндхэн байгаа аж. Эдгээр байрны түрээсийн төлбөр 640-900 мянга төгрөг болсон бөгөөд түрээслүүлэгч компани түрээслэгч иргэдтэй хүнлэг бус харьцдаг гэнэ. Түрээслэгчид байнга цагддаг, түрээсийн төлбөрөө төлсөн, ямар нэгэн асуудал үүсгээгүй байхад гэрт нь дайрч орон эд хогшилтой нь чирч гаргадаг, учрыг нь асуухаар “Дараагийн хүн нь бэлэн байна” гэдэг, хуулийн байгууллагад хандахаар түрээслүүлэгчдийг 100 мянган төгрөгөөр торгоод л өнгөрдөг тухай ярьж байна. Хэрэв энэ маргааныг шийдвэл 14 байранд оршин суугаа 2000 өрх орон сууцаа өмчлөх эрхтэй болох юм байна. Хурлын үеэр Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Батцэцэгтэй уг асуудлын талаар ярилцлаа.

 

-Энэ маргаан хэзээнээс үүссэн юм бэ. Үүссэн нөхцөл байдлын талаар мээдлэл өгөхгүй юу?

 

-ОХУ-ын байрны тухай асуудал олон жил яригдаж байна. Түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа олон асуудал байгаа тул үүнийг шийдвэрлэх саналаа холбогдож байгууллагад тавьсан. Наад зах нь, түрээсийн төлбөр нэмэгдсэн тул үүнд ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсээд тэр хүртэл хэрэглээний төлбөр болгон 200 мянган төгрөг төлъе гэдгээ ОХУ-ын холбогдох байгууллага, “Владас” компанид бичгээр уламжилсан. Гэтэл бидэнд “Шаардсан мөнгийг төл. Төлөхгүй бол байраа чөлөөл” гэсэн тайлбар өгсөн. Эдгээр байранд таваас дээш жил амьдарсан өрхүүд байдаг. Энэ хугацаанд нэг айл 100 гаруй сая төгрөг түрээсийн төлбөр болгон төлсөн байдаг. Ийм олон жил амьдарсан хүмүүс тэдний хэлсний дагуу уг байрыг орхиод гарч чаддаггүй.

 

-Шүүхийн байгууллагаас үүссэн асуудалд ямар тайлбар өгдөг вэ?

 

-Иргэний болон Захиргааны хэрэгдээр асуудал үүсч байгаа. Баянзүрх дүүргийн V хорооны 8, 9, 10, IV хорооны 14 дүгээр байран дээр үл хөдлөх хөрөнгө хууль бусаар олгосон гэдгээр Захиргааны хэрэг үүсгэсэн. ОХУ-ын байгууллага болон “Владас” компани дээр Иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Түрээслэгчид шүүхэд өгсөн айлыг байрнаас гаргахыг завдаж байгаа.

 

-“Владас” компани ямар учиртай компани юм бэ?

 

- Эдгээр байрууд ОХУ-ын өмч гэж явдаг. ОХУ дурын компанитай дамжуулан түрээслэх гэрээ хийдэг. “Владас” компани нь дамжуулан түрээслэгч. Орос, Монголын хамтарсан компанийн бүртгэлтэй ч түрээсийн гэрээний бүртгэлгүй компани. Л.Тармасин гэх орос захиралтай орос компани. Дэд захирал нь С.Амаржаргал гэх монгол хүн байдаг.

 

 -Түрээслэгчид энэ байрыг өмчлөхийг хүсч байгаа юу. Яг ямар шаардлага тавьж байгаа вэ?

 

-Хүмүүс энэ талаар ойлголт багатай байдаг. ОХУ-ын байрыг хэдэн Монголчууд булааж авах гэж байна гэж ойлгодог. Маргааны үндэс болсон 1971 онд хугацаагүйгээр үргэлжилж буй хурлын тэмдэглэлийг хэрхэх ёстойг төр засаг шийдэж өгөөч. Үүний дагуу асуудлыг шийдье. Хоёр улсын хэлэлцээрээр найман байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2009 онд Монгол Улсад шилжүүлсэн. Үүнийг иргэдэд нь хувьчлаад өгөөч. Үлдсэн зургаан байрыг Монголд, эсвэл ОХУ-д нь шилжүүлээд асуулыг шийдвэрлээд өгөөч гэж л хүсч байгаа юм. Энэ асуулыг шийдвэрлүүлэхээр бидэнд хандаагүй байгууллага гэж бараг үгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц, Захиргаа, Иргэний хэргийн шүүх зэрэг бүх шатны хүн, байгууллагад хандсан ч бидэнд нэг нь ч хариу ирүүлдэггүй.

 

-Олон жил түрээс төлсөн иргэд тухайн байраа өмчлөх эрх үүсэх үү?

 

-Монголын талд шилжүүлэх гэж байгаа найман байрны гурав нь буюу Талх, чирхэрийн байрны 200 гаруй өрх Засгийн газрыг Иргэний хэргийн дээд шүүхэд өгч “Шударга эзэмшигч” гэдгийг тогтоолгосон. Шударга эзэмшигч гэдэг нь Монголын талд өмчлөх эрх нь үүсэх юм бол иргэд өмчлөх эрхтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэр найман байранд нь хувьчлах эрх нь үүссэн. Одоо үлдсэн зургаан байрны асуудлыг үүнтэй адилаар шийдвэрлэж болохоор байгаа юм.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
АРХАГ ТҮРЭЭСЛЭГЧ АЛАНБАЕВ:
БАЛГАС БОЛГОЧИХ.ОРОСУУДЫН ОРХИСОН ОБЬЕКТЫГ НҮД ИРМЭХИЙН ЗУУРГҮЙ БАЛГАС БОЛГОДОГ АУГАА САЙХАН АВЬЯАС ГАГЦХҮҮ МОНГОЛ ХҮНД ЗАЯАЖЭЭ.ХОРЖИЙЛОО
2017-09-21