Хар салхины улмаас 16 хүн амиа алджээ
2017-09-22

Карибын тэнгисийн Доманикан улсыг “Мариа” хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Хар салхины улмаас 16 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй алга болсон” талаар Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав. Олон мянган хүн орон гэрээ алдаж, сая орчим иргэн цахилгаангүй болсон байна.

 

“Мариа” хар салхи Пуэрто Рико улсыг дайран өнгөрсөн билээ. Хар салхины улмаас тус улсын цахилгаан бүхэлдээ тасарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин