Ерөнхийлөгч хүүгээ буруутай нь нотлогдвол цаазлахаа мэдэгдэв

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хүү Пауло Дутертэ өнгөрсөн сарын эхээр хар тамхины дуулианд нэр нь холбогдсон билээ. Түүнийг Хятадаас их хэмжээний хар тамхи оруулах гэж байсан хэмээн прокурорууд буруутгасан юм. Уг асуудлаар Ерөнхийлөгчийн хүү энэ сарын эхээр сенатад мэдүүлэг өгчээ.
Тэгвэл Ерөнхийлөгч хүүгийнхээ нэр холбогдоод буй асуудлаар анх удаагаа олон нийтэд өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.channelnewsasia.com” сайт уламжлав. Ерөнхийлөгч “Хэрвээ хүү минь хар тамхины хэрэгтэй холбоотой гэдэг нь нотлогдвол би түүнийг цаазлах тушаал өгөх болно. Би түүнд энэ талаар хэлсэн” гэж хэлжээ.
Дутертэгийн эхлүүлээд буй хар тамхины дайны уршгаар 3800 орчим хүн амиа алдаж, хагас сая хүн ял сонсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ