Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдлээ
2017-09-22

 

Монгол Улс өнөөдөр нэн эгзэгтэй цаг үеийн өмнө тулж ирлээ. Иргэдийнхээ орлогыг яаж нэмэгдүүлж, ирэх өвөл 80 гаруй сая малаа яаж авч гарах вэ?, том төслүүдээ хэрхэн хөдөлгөж, дутагдах гурилын хэрэгцээгээ хаанаас нөхөх вэ?, хоёрхон сарын дараа төлөх 680 орчим сая долларын гадаад өрөө яаж барагдуулах вэ?, цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэх вэ? зэрэг тулгамдсан асуудлууд ар, араасаа хөвөрч байна.

 

Ийм цаг үед МАН Бага хурлаа хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Манай нам ямагт улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө нэгэн зорилго дор нэгдэж чаддаг түүхэн уламжлалаа энэ удаа ч хадгална гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.

 

Гэвч дотоод нөхцөл байдал амаргүй байгаа. МАН өнөөдрийг хүртэл түүхэндээ ингэж тал талд хуваагдан, сөргөлдөж байсангүй. Эрүүл өрсөлдөөн байх ёстой ч, бүлэглэн талцаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр байр сууриа тулгасан түүх манай намд байхгүй. Цаашид ч байх ёсгүй юм. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд аль нэгэн бүлэг, фракцын төлөөлөл байх учиргүй. МАН том нам мөн боловч, ард түмнийхээ дунд бол цөөнх. Иймд Монгол Улс, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж чадах, тэдний итгэлийг хүлээх нэгнээ Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодруулах учиртайг гүнээ ухамсарлах үүрэгтэй.

 

Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна.

 

Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын түвшинд өрсөлдөхөө журмын нөхдөдөө мэдэгдэж байна.

 

Төр засаг, намын өмнө ийм амаргүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа.

 

Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна.

 

Улс орны эрх ашиг, зарчмаасаа урвасан, аль нэгэн бүлэглэл фракцын малгай дор багтсан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон түүх надад байхгүй ээ. Цаашдаа ч амьдралынхаа үдэлтийн цэгийг хатгах хүртэл энэхүү “баялаг”-аа эрхэмлэн үнэнч явах болно.

 

Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна.

 

Хамгийн чухал нь голын эх булингаргүй байх ёстой. Харьяалах сонирхлын бүлэггүй, сэвтсэн нэр хаяггүй, зарчимч, шударга нэгнээ онож Ерөнхий сайдаар тодруулах нь ард түмнийхээ төлөө чин шударгаар сайн ажиллах чадварлаг баг бүхий засгийн газрыг байгуулахын эх юм. 2012 оноос хойш Монголын төрийг өмчийг нь идэж, завших гэж дайрдаг атлаа, хэн ч “сав суулгыг нь цэвэрлэх”-ийг хүсдэггүй, яг л “цайны газрын угаалгын өрөө” шиг болгожээ. Хэрэв би Ерөнхий сайдаар томилогдвол Монголын төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ.

 

Ард түмэн өнөөдөр шударга ёсоор ангаж, улс төрийн ариун ёс суртахуунаар цангаж байна. ийм үед төрийн зүтгэлтний зүрх нь толгойдоо цохилж байх ёстой.Төрийн албан тушаалтны тархи нь хэтэвчиндээ багтаж, хувийн сонирхолдоо захирагдаж хэрхэвч болохгүй. Хэрэв, би Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдвол, төрийн албаны бүх түвшинд шударга бус бүхнээс ангид байх зарчмыг чанд мөрдөнө. Байгалийн баялгийн ч, улсын төсвийн орлогын ч өрмийг улстөрчид, эдийн засгийн цөөн бүлэглэл олон жил хамлаа. Ард түмнээ харин хусман дээр нь “зодолдуулчихаад” эдийн засгийн өндөр статистик ярьж суух зориг, сэтгэл надад байхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдвол, эдийн засгийн эерэг тоо бүрийн хаялгыг айл болгоны хаалгаар оруулж, ажлынхаа үр дүнг иргэдийн халаасанд тэмтрэгдэж буй мөнгөн дүнгээр хэмжүүлдэг Засгийн газар байхын төлөө хичээж ажиллана.

 

Улс төрчид олон жил ард түмнээ элэг барилаа. Ард түмэн хонины номхон морь, нохойд барьдаг “мод” биш ээ. Одоо ард түмнээ улсынхаа хойморт буюу залах ёстой газар нь залах ёстой. Хэрвээ МаН парламентад 65-уулаа сууж засаглачихаад, ард түмнийхээ магнайг тэнийлгэж чадахгүй бол манай намд 2020 оны сонгуулийн ялалт байхгүй, дөрвөн жилийн дараа тэмдэглэх 100 жилийн ойгоор манай гудамжинд галын наадам болохгүй гэдгийг хатуу ойлгоцгооё. Иймд ээлжилж засаг барьсан МАН, АН нь зоосны хоёр тал, харин ард түмэн нь зоосны ирмэг мэт явсан он жилүүдэд цэг тавьсан Ерөнхий сайд байхын төлөө би зүтгэх болно.

 

Монголчууд бидэнд өнөөдөр эв нэгдэл, хамтарч бүтээх сэтгэл дутагдаж байна. Олонх нь “хийж, бүтээх” гэдэг, сөрөг хүчин нь “нураадаг, гутаадаг” тайзны улс төр одоо хэрэггүй. ард түмний баялаг, татварын орлогоор хүүдэгнэж тансагласан урт найрыг одоо дуусгая! Бид зарим үйл явдал, зарчмын асуудал дээр тооны олноор хүч түрж ч болохгүй!

 

Сөрөг хүчний намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын мөрийн хөтөлбөр нь манай намынхаас өөр ч улсын эрх ашгийн үүднээс хамтран ажиллах бүх боломжийг хайх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хуулийн хайрцаг дотор явна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдэл, үүрэг, харилцааг Үндсэн хуулиар маш тодорхой хуульчилсан. аль нэгэн институц, хэн нэгэн албан тушаалтан нь Үндсэн хуулийн энэхүү алтан хилээс давсан эрх мэдэл эдлэх, давсан харилцаа шаардахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэнтэй тэрсэлдэх, ая тал засах, халаасанд нь явж орох ёс суртахуун надад таарахгүй. УИХ, Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэйгээ зөвхөн хуулийн дор ойлголцон ажиллах болно. Зарчим, шударга ёс дээр суурилсан ийм ойлголцол, эв нэгдэл эрх барьж буй МАН-д бүр ч их хэрэгтэй. Би МАН-аа зарим хэвлэлд зориуд бичээд байгаа шиг мафижсан бүлэглэл болсон гэдэгт огт итгэдэггүй. Тийм болох ч бололцоогүй, манайх бол нээлттэй нам. Харин сая Засгийн газрыг огцруулах үеэр хуваагдсан, одоо гүнзгийрэх шинжтэй болоод буй талцлыг нэн даруй зогсоож, урд урдаасаа алхаж маш зөв ойлголцох ёстой. МАН хүчирхэг улстөрийн хүчин байхын үндэс нь, бас үнэт зүйл нь дотоодын эв нэгдэл юм. Бидэнд хуурамч, тунхаглалын шинжтэй бус, зарчим, үнэт зүйл дээр суурилсан амьд бүтээлч эв нэгдэл хэрэгтэй. МАН хэзээ ч байгалийн баялгийг идэж шамшигдуулах гэсэн бүлэглэлийн гар хөл, гэмт үйлдлээ нуун далдах бамбай, хууль бусаар төрийн өндөр албан тушаалд хүрэх гишгүүр, нэгнээ намнах муна болох ёсгүй. Харин ч МаН өнөөдөр засаглаж байгаагийнхаа хувьд төрийн доторхи төр гэдгээ ухамсарлаж, ард түмнийхээ итгэлийг дааж, бүтэн багаараа нэгэн цул болж ажиллах ёстой. Хариуцлагаа ч үүрье. Бороо ороход “хувьтай хүн хур борооноор” гэж өөрсдийн гавьяа мэт сурталчилдаг хэрнээ, ган болохоор “бидэнд хамаагүй” гэж зугтдаг улс төрийн буруу жишгийг халж, ард түмний өгсөн бүрэн эрх мэдэлд бүтэн хариуцлагаа хүлээе!

 

“Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч, бага” гэх мэргэдийн үгийг санаж, гэрийн хэргээ энэ Монголынхоо 3 сая хүний зовлон болгохгүйгээр, их хэрэгтээ санаа тавин зүтгэцгээе!

 

Эцэст нь “Эрх баригчид завь мэт, харин ард түмэн их мөрөн лугаа” гэх нэгэн их хүний үгийг бас санацгаая. Их мөрөн завийг урсгаж ч, зогсоож ч, бүр хөмөрч ч чаддаг. их мөрөндөө ихэд хол явах, үгүй нь та биднээс л хамаарна. Өнөөдөртөө бол сонголт их мөрөнд бус, МАН-ын журмын нөхөд та бидний гарт байна. Харин маргаашийн сонголтыг их мөрөн өөрөө хийнэ гэдгийг ямагт санаж явцгаая!

 

Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Ө.ЭНХТҮВШИН

 

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
UG N OOROOROO ZOVHON UNEN EE HELEED ENE UDAA YLAGDSAN CH IREEDUID GARCH IRJ BOLOH CHADVARSHDEE. DAAN CH M.ENHBOLDTOI L HAMTARVAL ONOODRIIN MONGOLCHUUDIIN AMDRAL YMAR BAINA. DELHIIN ULS ORNUUDIIN HAAHNA N BAINA. BIDEND ER N YU HEREGTEI YU HEREGGUI YM VE .SETGEECH....BIDEND 60 TERBUMIINHAN BUR AVILGACHID HEREGGUIEE....UZEN YDJIINA ENHBOLD,ELBEGDORJIIN AVILGACHIDIIG...
2017-09-25
ZOCHIN:
ENHBOLDIIN NOHOID BARIDAG MOD.
2017-09-25
Зочин:
Эдний дотор биш гадаа хөдөө нь байгаа болохоор бодит мэдээлэл алга.Гэвч одоогийн удирдлага дотор болохгүй байгаа хуйвалдааны буюу булагнасан,бүлэглэсэн буруу зүгийн юм байгаа бололтой.Энэ бурууг өнөөгийн энэ толгой нөхөд арилгаад цэвэрлээд,ариутгаад сан тавиад,хийморь сэргээнэ гэдэгт итгэхгүй байна.1990 оны хавар МАХН албан тушаал эрх мэдлээс одоогийн та нар шиг зууралдаагүй шүү.Үхэн хатах зууралдаад байгааг чинь харахаар гутаад байх юм.
2017-09-24
Зочин:
Ugaasaa MANAN dund yawdag gar sh dee
2017-09-24
Зочин:
yag unendee aimag udirdaad yawah khun bish shuu dee
2017-09-24
Зочин:
Amigui albat yaaaaaag moen . unen heljee
2017-09-24
Зочин:
ehleed zoew bich. daraa ni olon yum dongos
2017-09-24
Зочин:
Eronkhii said boloyo gj heleh amarhan. Khiikh hetsuu. Ediin zasgiin medleg baikhgui ,,, barimjaagaar uls ornoo udirdana gedeg hetsuu, huzuugui nuhur yaj ene ulsiig dampuuruulsaniig sanahad iluuts biz ee. Enkhtuvshin bol ali ch talaaraa lider bish , Bolovsrol medleg, biye byaldar, amidarliin turshlaga daichin chanar, eruul uhaan , ovsgoo, helnii medleg, khorongo chinee bukh zuileeree dutuu shuu dee. Zugeer uneniig helehed chuhal tsarialsan khun shuu dee
2017-09-24
хэхэ:
1кг МАХНЫ ҮНЭ МЭДЭХГҮЙ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ
2017-09-24
Зочин:
miegiin nugliig daldlakh geji neree dewshuulji baygaa yum baykh daa? durak chini
2017-09-24
Ө.Энхтүвшин бол ард түмний дуудлага:
Зочин
2017-09-24
Зочин:
Ө.Энхтүвшин жинхэнэ шударга хүн.Энэ хүн ард түмнийхээ төлөө ажиллаж чадна.Зарчимтай, улс төрийн соёлтой хүн.
2017-09-24
Зочин:
МИЕЭГИЙН БОГС ДОЛООГЧ ГЭЖ БОДСОНГУЙ ЯВЖЭЭ ТАНЫГ
2017-09-23
Зочин:
Ene tsag ued ard tumnii hoolnoos bulaatsaldahgui, business d hutgaldahgui ene hun bidend heregtei!!!!
2017-09-23
Zochin:
Hurelsukhees havigui deer gej bodoj baina.Suuliin yied manaihan ikh sonin songolt hiigeed baidag boljjee.jisheelbel jenko eronhiilogch bna.
2017-09-23
Girgen:
Udiig hurtel yu ch hiigeegvi hun erunhii said bolood yi hiij chadna gj shal balai ym be
2017-09-23
Зочин:
Чи чадахгүй ээ
2017-09-23
zochin:
shar ovgon boly doo
2017-09-22
Зочин:
teneg zonog
2017-09-22
Зочин:
Bolj bna Nyamdorj Esmel hereggyi hyrelsyh Topar hereggyi
2017-09-22
Зочин:
ehleed zoew bich. daraa ni olon yum dongos
kkkkkk:
teg teg . devsh . devsh kkk
2017-09-22
Хэн нь биш юу хийж чадах нь чухал болсон цаг:
Нээх дайн мөргөлдөөн болоод бгаа юм шиг эв нэгдэл хэрэгтэй ч гэх шиг. Нам дотроо хуйвалдаж эх орон иргэдээ ядуурлын ангалруу хөтлөх нь эв нэгдэл юм уу?? Ерөнхий сайд хэн байх нь чухал биш харин юу хийх хүн бэ гэдэг нь чухал болчихоод бна. Оффшоорыг яах вэ нам доторхи хуйвалдаан ыг яах бол иргэдийн амь амьжиргааг хэрхэн тэтгэх бол уул уурхайн орлогыг иргэдэд хэрхэн хүргэх бол ажлын байр яаж дүүлэх бол манангаас салах эсэх олиргархиудаас салах эсэх хууль шударга ёсыг хэрхэн бий болгох гээд ерөнхий сайдын хийх ажлуудын жагсаалд нийгэмд бэлэн зэхээстэй бна
2017-09-22
Зочин:
estoi hudlaa ene olon jil ooroo l bayjlaa ard irged yaavaaa enhtuvshoon
2017-09-22
Enhee*:
Enhboldiin utsan xvvxeldeinvvdiig said bolgoj ex ornoo ballax xereggvi l baix xarin gariin vseg zursan gishvvd ilvv vnenii tuluu ywdag shudarga xvmvvs said boloxod buruu baixgvi l baix.
2017-09-22
Ganaa*:
Zaa shinechlel xeregtei baigaa ni vnen texdee Enhbold law bish. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolno.
2017-09-22
irgen):
Yuu ve? haha.. Khurelsuh, Nyamdorj devshsen, arga yadaad N.Enkhboldiig devshuuleed bsn chn odoo yuun Enkhtuvshin be?! enuugeer l dutav gjdee.. Dovchignohguihen shg baij baigaad gishuun deere uldse deer bailguidee
2017-09-22
zochin):
Za enuugeer l dutav gej.. muruuruu shorond orchguuhan shg yvj baival barav
2017-09-22
Бямбасайхан:
Яс горьдсон хөгшин нохой юугаа шиншлэх гээ вэ
2017-09-22
зочин:
өнөөдөр намдаа үнэнч хүнээ дэмжих нь намын оршин тогтох үндэс болоод байна ЭНхтөвшин бол тийм нэг мөн түүнийг дэмжиж Женкогийн карманаас гарц улс орноо аврах гарц хайхгүй бол хэцүүпдлээ
2017-09-22
Зочин:
Энхтvвшинг сонгочихоосой МАНы нэр хvнд шаландээр унана!??
2017-09-22
Zochin:
Hichneen jil yu hiij suuw ih hurald bolson boloogui konof darlaa odoo zugeer zaigaa tawiad ywj uz ard tumen yu hiisniig ni mednee bie bienee erguulj toiruulj tawiad yu gehewdee daraa uyenhendee bolomj olgooch idesen bol daraagiin humuusdee ideh hooliig ni ulde bolj uz
2017-09-22
Lkhagva:
Unen argagui l turiin Hun shig bichsen taniig yamar humuus devshuulj Bna Ter ih sonin Bna shuu bodooroi ug taniig erunhiilugchid devshuuleh umuu ih hurliin dargad 1 jiliin umnu tavih bsan umaaa Odoo tsag ni bish bolson sain l bodoh boljdee taniig naad M Enhbold gedeg Hun uuriinhuu huviin erh ashig bodoj .....
2017-09-22
хуягаа:
Хүрэлсүх-д ганцхан итгээд үзчихмээр байхын!!! Хуучны хэд тохироогоо хийчихээд л улайраад дайраад байх юмдаа
2017-09-22
зочин:
сайхан тулхтай хоймор нутгийн хотгойд түмний үр сад хагарсан бутарсан намыг нэгэн тугийн доор нэгтгэж хорт муу бүхнийг тас цохиж ядарсан ард олныхоо цал буурал болтлоо тэмцэж хорт монойнууд шуналтнуудыг тас цохь түмэн олны итгэл сэтгэлийг дааж зоригтой ажиллаарай намын ирэх сонгуульд ялах уу булшлуулах уу таны гарт орж ирж бн эс хүссэн ч эс хүсээгүй ч амжилт.
2017-09-22
Зочин:
Uguumur zaxaa xaagaad uguuch Tegvel taniig shuud Erunxii said bolgoloo
2017-09-22
Зочин:
Дэмжинэ жинхэнэ зөв хүн дээ
2017-09-22
zochin:
Zuv. Demjij baina.
2017-09-22
хар:
Ө. Энхтүвшин гэгч өвөө та одоо болноо. Чамд санаа байгаад ч сачий чинь хүрэхгүй. Яг үнэндээ чам шин амьгүй албатад УИХ-ын гишүүн ч ахадаж байгаа шдээ хөөрхий
2017-09-22
Зочин:
Amigui albat yaaaaaag moen . unen heljee
Зочин:
төлбөртэй бичээчдээс салмаар яаж салах вэ. АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВЬЖ ТҮҮНИЙГ ДАХИН СОНГОСОН. АМЖИЛТ ХҮСЭЕ.
2017-09-22
Батзориг:
Энхтүвшин, Сүх хоёрын алин ч биш бүүр биш шүү ард түмэн минь. Харин одоо энэ хэцүү цагт Нямдорж л ард түмнийг аварна даа. Нямдорж шударга, Элбэгдорж, М.Энхболд хоертой олны өмнө ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ил тод тэмцэж байгаа шүү. Тухайлбал Эрдэнэтийн 49-ийн төлөө тууштай тэмцсэн цорын ганц хүн...
2017-09-22
Зочин Бат:
Би энэ хүний ерөнхий хүмүүжил, хэлж байгаа үг, үйлдэл, төрийн хүний байр суурийг дэмжиж байна. Үнэхээр энэ хүний бичсэн өгүүлэл дэх САНАА, БОДОЛ, МӨРӨӨДӨЛ, одоогийн нөхдийн бодол, мөрөөдөл, санаанаас тэс өөр Монголоо гэсэн, иргэнээ гэсэн, шудраг ёсыг хэвшүүлэх, үнэн мөнийг олох, ямар нэгэн хуйвалдаангүй байх, хэн нэгний гар, өвөрт, мөнгөнд орохгүй гэдгээ шууд илэрхийлсэн, сайхан нийтлэл болжээ. Энэ хүнийг бүгдээрээ дэмжье. Түүний цаг, нас, мэдлэг, туршлга одоо энэ цагт яг таарахаар байна.
2017-09-22
Батням:
Энхтүвшин, Сүх хоёрын алин ч биш бүүр биш шүү ард түмэн минь. Харин одоо энэ хэцүү цагт Нямдорж л ард түмнийг аварна даа. Нямдорж Элбэгдорж, М.Энхболд хоертой олны өмнө ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ил тод тэмцэж байгаа шүү. Тухайлбал Эрдэнэтийн 49-ийн төлөө тууштай тэмцсэн цорын ганц хүн...
2017-09-22
Зочин:
Ой гутчихлаа!!!!??!??
2017-09-22
tumur:
Urgelj yumnii hoino suuj bgaad ali ashigtai tal ruu ni ergedeg tun ch jaljin, dotor sanaatai hun dee. Ene hun eronhii said bolvol Mongol uls erdoo uragshlahgui, MANAN bahi baidgaaraa baisaar ard tumen doroitliin tuildaa hurnee. er ni zalit shar uneg shig iimerhuu yumnuudaas uls tor tseversheesee.
2017-09-22
Lkhagva:
Er ni zuv bodoltoi Hun turd Olon Jil ajillasan turshlagatai bas shiidveree zuv gargah chadvartai Harin buleg frakts daa anhaaralaa handuul Mongolchuud gedeg buleg bolj gui geed Demi um bolno shuu
2017-09-22
Зочин:
Шар тосыг нь аваагүй хайлмаг шиг юм яаж Ерөнхий сайд болно гэж бодов оо.Ми Энхболдын гарын үзүүр хөөрхий
2017-09-22
Үнэн үн:
МАН-д Энхтүвшингээс өөр Ерөнхий сайдын шаардлагад нийцэхээр бэлтгэгдсэн, туршлагжсан, намын төлөө тэмцсэн, санаа бодол нь цэгцэрчихсэн хүн ховор байна. Энхтүвшин шиг зарчмын асуудал ярьдаг, Монгол орны өнөө ирээдүйг цэцтэй илэрхийлээд, санаа бодлоо томьёолчдог хүн алга байгаа нь бүхэнд тодорхой шүү дээ. Хүний хорвоод алдсан оносон, дутуу хийсэн гэж өөрөө дүгнэж цэгнэж байгаа зүйл байдаг л байх. Тэр бүхнийг өөртөө сургамж болгон авах, Монголын хувь заяаг хэрхэн өөд татах асуудлыг тархиндаа бүрэн багтаах чадвар Энхтүвшинд бий
2017-09-22
иргэн.Ганаа:
АН-ын дарга М.Энхболдтой Ө.Энхтүвшин гишүүн сэм уулзаж хотын фракцийнхан дахин Ө.Энхтүвшин гишүүний гэрт цуглаж, зарим сайд нараа хэвээр авч үлдэх, 60 тэрбумын асуудлаар намынхаа лидерүүдэд хариуцлага тооцохгүй байх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна.
2017-09-22
зочин.:
МаХны үнэ 1200 ш дээ
2017-09-22
ZOCHIN:
M.ENHBOLDIIN NOHOID BARIDAG MOD ENHTUVSHIN.ZASGIIN GAZRIINHAA BURUU UILDLIIG HULEEN ZOVSHOORDOG HUN TCAASHID CH BURUU ZUILD HUTGALDAH N OILGOMJTOI.60 TERBUMIIG URGELJLUULEH NAIDVAR N YM BIZDEE.
2017-09-22
zochin:
20 garan jil gushuun bailaa geed harin ch hariutslaga?
2017-09-22
gan:
namiig hund hetsuu ued gurban E abarsan shu ternii neg yah argagui enhtubshin erenhii said hiij chadna
2017-09-22
60 terbum:
60 terbumiin tuluvluguu chine tanai namiin mafijsan bulegleliin tod jishee bolsondoo, hen ch martahgui, hezee ch martahgui .
2017-09-22
Зочин:
ТҮГЖИЛ ТОПОР, УВС БИДЭНД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЭВ НЭГДЭЛ ШУДРАГА ЕС ЭРХЭМЛЭГЧ ЭНЭ ХҮН ХЭРЭГТЭЙ.
2017-09-22
Зочин:
Хийсэн мартаад ирвүү гэлтэй л энхийн цагаан тагтаа шиг шааж байна даа
2017-09-22
иргэн:
Улс орны байдал ямар байгаа билээ.Эрдэнэт үйлдвэрийн 49-г иргэддээ хувьцаагаар өгнө гэж М.Энхболд дарга ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн мэдлийн хөрөнгө юм шиг хэлсэн одоо юу болж байна бид хүлээсээр л байхуу.Авилга, төрийн данхайсан бүтэц,баян хоосны ялгаа,төрөөс төрсөн тэрбумтангууд,бүлэглэлүүд гээд ийм үед зоригтой хүн хэрэгтэй байна.Та бол намуун зөөлөн эв эе,намын эв нэгдэл гэж ярьж байхад чинь улс орон улам хүндрэнэ шүү.Хичнээн жил манантаж явах юм бэ.Та бол ноён нуруутай энгийн сайхан хүн шүүдээ таныг ажил хийлгэхгүй байхдаа энэ удаа та дэмий сайн бодоорой
2017-09-22
Зочин:
МАН ингэж байсан түүхгүй гэж битгий худлаа хуцаач чи намаа элсний 13 гэж солиороод намаа 2 ч улаа хагалж байсан биздээ.
2017-09-22
Зочин:
ХАЯААГАА ХАДАРЧ ХАЖУУДАХАА ХЭН ТҮГЖИЛДЛЭЭ??? МОНГОЛЧУУД ТИЙМ ХҮНД ДУРГҮЙ!!!!
2017-09-22
Zochin:
Avgaigaa TV ees solij suusan ni unen shuu ! Ene hund eronhii said hiih erch huch zorig baihuu ! Estoi tarag shig zungaaraldah bailgui !
2017-09-22
зочин:
Зөв ш дээ Энхтүвшин гуайг ерөнхий сайд болговол ажлын туршлагатай хувь хүний хувьд төлөв элдэв урвалт шарвалтад өртөхгүй эв эеийг хичээгээд аваад явчих байх, Эрдэнэбат ерөнхий сайд ч мундаг хүн шүү өндөр боловсролтой даанч Хүрэлсүх гэдэг муу түгжилийн балгаар АН тай нийлээд урвагчид огцруулсан өөрсдийнх нь тендер авах юмыг өгөхгүй болохоор хуйвалдаад, АН ынхан эрдэнэтийн 49 хувь улсын данс улайлгаж офшорт нууснаа илэрнэ гэж айгаад огцруулсан 31-ээс засагт битгий ороосой
2017-09-22
Зочин:
yag unendee aimag udirdaad yawah khun bish shuu dee
МАНАН:
МАНАНГИЙН ГАР ХӨЛ, ТОЛГОЙЛОГЧООР ХҮРЭЛСҮХ АЖИЛЛАЖ БАЙНА. ХҮРЭЛСҮХ НАМ ДОТРОО ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРГАГҮЙДЭЖ АН-ТАЙ НИЙЛЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛСАН БОЛОЛТОЙ ЮМ. ЯАСАН ИЧМЭЭР ЮМ БЭ ДЭЭ. ИНГЭЖ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРСАН БУХ ШИГ УХААНГҮЙ ДАЙРЧ БАЙХААР ТҮГЖИЛҮҮДЭЭ ДАГУУЛААД АН-Д ОРЧИХООЧ.
2017-09-22
БАТ:
ЭНХТҮВШИН ЗӨВ ШИЙДЭЖ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮРЭЛСҮХ ШИГ УИХ ДОТОР МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЧИХААД ТОМ АХ БОЛЖ, БУСДЫГ АШИГЛАЖ, АЛБАН ТУШААЛ АМЛАЖ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭГҮЙ БАЙНА. ЕРӨНХИЙ МЭДЛЭГ САЙТАЙ, ШУНАЛЫН ДЭВЭНД АВТАГДААГҮЙ, ЖУРМЫН НӨХДӨӨ ТҮГЖИЛДДЭГГҮЙ, ТӨРИЙН АЛБАНЫ ХАЙРЦАГТАЙ, ҮГ ХЭЛ НЬ ЦЭГТЭЙ, ОУЮНЛАГ ХҮН. ДЭМЖИЖ БАЙНА.
2017-09-22
Irgen:
Za enhtuvshin dargaa ta tusviin mungiig hemneh zorilgoor ded said, yamdaar duursen heltes, albadiin darga naraa tsuulj iluutei ardiin huuhduudiig avch ajluulaache
2017-09-22
Зочин:
ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ НЬ ДЭЭ. ЯМАРЧ БАЙСАН ЛУЙВАР ИДСЭН УУСАН ГЭЖ ДУУЛДАЖ БАЙГААГҮЙГ ТАНЬ МЭДЭХ ЮМ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
2017-09-22
Zochin:
Bolj bn
2017-09-22
Zochin:
Demjij baina
2017-09-22
Зочин:
М.ЭНХБОЛДТОЙГОО ТОХИРОЛЦСОН ГЭЖ ҮНЭН БОЛЛОО. МАНАНГИЙН ГАР ХӨЛ БОЛЛОО ДОО ЭНХТҮВШИН.
2017-09-22
МАНАН:
МАНАНГИЙН ГАР ХӨЛ, ТОЛГОЙЛОГЧООР ХҮРЭЛСҮХ АЖИЛЛАЖ БАЙНА. ХҮРЭЛСҮХ НАМ ДОТРОО ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРГАГҮЙДЭЖ АН-ТАЙ НИЙЛЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛСАН БОЛОЛТОЙ ЮМ. ЯАСАН ИЧМЭЭР ЮМ БЭ ДЭЭ. ИНГЭЖ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРСАН БУХ ШИГ УХААНГҮЙ ДАЙРЧ БАЙХААР ТҮГЖИЛҮҮДЭЭ ДАГУУЛААД АН-Д ОРЧИХООЧ.
Зочин:
М.ЭНХБОЛДТОЙГОО ТОХИРОЛЦСОН ГЭЖ ҮНЭН БОЛЛОО. МАНАНГИЙН ГАР ХӨЛ БОЛЛОО ДОО ЭНХТҮВШИН.
2017-09-22
Зочин:
М.ЭНХБОЛДТОЙГОО ТОХИРОЛЦСОН ГЭЖ ҮНЭН БОЛЛОО. МАНАНГИЙН ГАР ХӨЛ БОЛЛОО ДОО ЭНХТҮВШИН.
2017-09-22
Зочин:
Ugaasaa MANAN dund yawdag gar sh dee
Зочин:
ЭВ нэгдэл гэдгийг дор байгалийн баялгаа гадагш нь хэсэг булэг хумуус гаргаж ашгаа гаднын банкаар дамжуулж авдагаа эхний ээлжинд болиулчих сэтгэлийн тэнхээтэй эх орноо хегжуулэх сэтгэлтэй хун болох хэрэгтэй МАНАН гаас салах гэж засгийн газраа унагасан юм чинь зев сонголт хийх хэрэгтэй
2017-09-22
МАНАН:
ХҮРЭЛСҮХ ИХ ХАЯА МУУТАЙ ХҮН. ХАМТ 14 ТЭРБУМААР МУРУЙТАЙ ТОГЛООД ЧИМЭДЦЭРЭНГ ШОРОНД ЯВУУЛСАН, ХАМТ ЗЭРЛЭГ ГАХАЙ АГНАЖ ИДЭЖ, ЗУГААЦАЖ ЯВСАН ОНЦГОЙН ДАШИЙГ ШОРОНД ХИЙСЭН, ӨӨРӨӨ ХҮН ЗОДОЖ ШОРОНД ОРОХЫН ДАВААН ДЭЭР ГАДАГШАА ЗУГТСАН, ХАЖУУДАА СУУЖ БАЙСАН ЭРДЭНЭБАТЫН ХАВИРГА РУУ ХУТГА ЗООЛОО.ИЙМ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ЖУДАГТАЙ ЭР ХҮН ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН БҮХ ЭРЧҮҮДИЙГ МАНИНД ТООЦОХ НЬ ЗӨВ. ИЙМ МАНИН ХҮН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООР МОНГОЛ ТӨР ЯАНАА.
2017-09-22
МАНАН:
УИХ ДАХ МАНАНГИЙН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОЖ БОЛОХГҮЙ. ХҮРЭЛСҮХ НАМ ДОТРОО ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРГАГҮЙДЭЖ АН-ТАЙ НИЙЛЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛСАН БОЛОЛТОЙ ЮМ. ЯАСАН ИЧМЭЭР ЮМ БЭ ДЭЭ. ИНГЭЖ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРСАН БУХ ШИГ УХААНГҮЙ ДАЙРЧ БАЙХААР ТҮГЖИЛҮҮДЭЭ ДАГУУЛААД АН-Д ОРЧИХООЧ. ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ. ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ.
2017-09-22
БАТАА:
ОЮУНЛАГ, ЕРӨНХИЙ МЭДЛЭГ САЙТАЙ, ШУНАЛЫН ДЭВЭНД АВТАГДААГҮЙ ТӨРИЙН ХАЙРЦАГ САЙТАЙ. ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
2017-09-22
Зочин:
Дургүй бага хүргэнэ шүү энхтүвшин өвөө өөрийг чинь хэн бэ хэний нохой вэ гэдгийг ард түмэн таньсан шүү гавъяа байгуулахгүй байж гай битгий болоорой.
2017-09-22
zocnin:
en hyn tord bgaad hiij giigyylsen yum bhgyi dee. RADIO tv d darga bsan awgaigaal tendees solisonoos oligtoi yum hiigegyi dee
2017-09-22
gan:
namiig hund hetsuu ued gurban E abarsan shu ternii neg yah argagui enhtubshin erenhii said hiij chadna
Zochin:
Avgaigaa TV ees solij suusan ni unen shuu ! Ene hund eronhii said hiih erch huch zorig baihuu ! Estoi tarag shig zungaaraldah bailgui !
zocnin:
en hyn tord bgaad hiij giigyylsen yum bhgyi dee. RADIO tv d darga bsan awgaigaal tendees solisonoos oligtoi yum hiigegyi dee
2017-09-22