Хэлли Бэрри найз залуутай болжээ
2017-09-22

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Хэлли Бэрри найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 51 настай Бэрри продюссер Алекс да Кидтэй болзох болжээ. Кид найз бүсгүйгээсээ 16 насаар дүү юм. Хос өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Жүжигчин инстаграм хуудастаа найз залуутайгаа авахуулсан зургаа нийтэлж, харилцаагаа ил болгосон байна. Бэрри дөрвөн удаа гэрлэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин