Иран улс пуужин туршиж, Трампыг бухимдуулав

Иран улс “Хоррамшахр” гэх баллистик пуужинг өнөөдөр туршсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Уг пуужин 2000 км-ийн тусгалтай, олон төрлийн цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтайгаас гадна хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн учир онилсон байндаа яг тусах чадалтай хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Энэхүү пуужин өнгөрсөн баасан гаригт Тегеран хотноо болсон цэргийн парадын үеэр анх танилцуулжээ. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани туршилт амжилттай болсон хэмээсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дээрх туршилтын дараа дургүйцлээ илэрхийлэн, шинэ хориг авахаа мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ