АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын индэр дээрээс “Хойд Солонгос улсыг бүрэн устгах болно” хэмээн заналхийлсэн билээ.
Уг мэдэгдлийн дараахан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Цагаан ордны тэргүүнд хандан мэдэгдэл хийсэн юм.
Ким Чен Ун “АНУ гал дээр тос нэмлээ. Тун удахгүй бид АНУ-д цохилт өгөх болно” гэж мэдэгдээд Трампыг “сэтгэцийн хувьд эрүүл биш” гэжээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Трамп “Би бус Ким Чен Ун сэтгэцийн хувьд эрүүл биш. Энэ залуу сэтгэцийн өвчтэй. Учир нь тэр ард түмнээ өлсгөж, шинэ пуужин үйлдвэрлэхэд хамаг мөнгөө зарцуулж байна. Тиймээс түүнийг нэн даруй шалгуулах хэрэгтэй” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |