Меркел дөрөв дэх удаагаа Канцлер боллоо
2017-09-25

Ангила Меркел дөрөв дэх удаагаа Канцлер болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Герман улсад энэ амралтын өдөр парламентын сонгууль зохион байгуулагдсан бөгөөд Меркелийн тэргүүлдэг “Христийн ардчилсан нам” нийт сонгогчдын 32.5 хувийн санал авч, парламентад олонх болжээ.

 

Хэдий эрх баригчид энэ удаагийн сонгуулиар олонх болж байгаа ч өнгөрсөн 2013 оны сонгуулиар авч байсан саналаасаа харьцангуй бага санал авсан байна.  Уг сонгуулиар тус нам 41.4 хувийн санал авчээ.

 

“Жилээс жилд эрх баригчдад үзүүлэх иргэдийн итгэл суларч буйг дээрх сонгуулийн дүн харууллаа” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Мөн хэт үндсэрхэг үзэлтэй “AfD/Alternative for Germany” нам парламентад суудалтай болжээ. 1961 оноос хойш анх удаагаа хэт үндсэрхэг нам парламентад суудалтай болж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин