Олимпийн АЛТАН найдвар-3х3 сагсан бөмбөг
2017-09-25

 

Азийн танхимын спортын наадам буюу Ашхабад-2017 наадам амжилттай үргэлжлэн явагдаж байна. Азийн танхимын наадамд манай улс сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анх удаагаа медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Уг спортын төрөл нь 2020 оны Токиогийн Олимпийн төрөлд багтсан гэдгийг дашрамд дуулгах ёстой биз.

 

Өчигдөр шөнө болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод манай баг Киргизстан улсын багийг цаг дуусахад 2:06 минутын хугацаа үлдээд байхад  21:11 харьцаатайгаар буулган авсан. Уг нь манай баг уг тэмцээнээс алтан медаль авах зорилготой байсан. Харамсалтай нь алтан медалийн төлөө өрсөлдөнө гэж тооцоолж байсан Катарын багтай 1/4  шигшээд учраа таарсан юм. Уг тоглолтод хоёр баг маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж Катарын баг 15:14 харьцаатай манай багийг буулган авснаар аваргын төлөө тоглох эрхээ олж авсан. Катарын баг аваргын төлөөх тоглолтод Иракын багийг 22:12 харьцаатай илт давуу хожсон.

 

Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, А.Гансүх, Д.Дэлгэрням нарын бүрэлдэхүүнтэйгээр Ашхабадад очсон манай баг нийт 6 тоглолтоос тавд нь хожсон юм. Мөн дөрвөн тоглолтыг нь хугацаанаас нь өмнө дуусгаж Азидаа шилдэг багуудын нэг гэдгээ батлан харуулсан. Тэмцээний хэсгийн тоглолтуудад дасгалжуулагчгүй тоглож байсан манай баг гурав дахь тоглолтоос эхлэн С.Тулга дасгалжуулагчтайгаа нэгдсэн билээ. Хэсгийн тоглолтууд болон хасагдах шатны тоглолтуудад хэрхэн тоглосныг хүснэгтээр харуулж байна.

 

 

Ингээд өчигдөр манай цагаар шөнө явагдсан хүрэл медалийн төлөөх тоглолтыг мөн бичлэгээр оруулж байна.

 

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
pog ba:
М. ЭНХБОЛДИЙГ ЭНХБАЯР ШИГ УЛС ТӨРӨӨС НЭГ МӨР ГАРГАЖ БАЙЖ МАН АЙХ АЙДАСГҮЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА ШҮҮ
2017-09-26
pog ba:
М. ЭНХБОЛДИЙГ ЭНХБАЯР ШИГ УЛС ТӨРӨӨС НЭГ МӨР ГАРГАЖ БАЙЖ МАН АЙХ АЙДАСГҮЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА ШҮҮ
2017-09-26
gaya:
gui ene tserenbaatar ni yagaad toglohgui bgae ene gansuh geed nemergui ats rtoglood baihiin namhan gadaad baguudtai toglohod nuruu heregtei baihad yamarch hereggui selgeeni batsaan togluulaad baihiin dasgalchuulagch gej mal bn uu
2017-09-25
o:
sain baisan shuu
2017-09-25
zochin:
Estoi hend ch hereggui duremt balai temtseen
2017-09-25