ФОТО: МАН-ын Бага хуралд саатсан эрхмүүд

МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Бага хурлын 330 гишүүний 180 гаруй нь саатсан Бага хурлаар дөрвөн асуудал хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргах юм. Тэрнээс олны анхаарал татаж буй нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудал. Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд гэсэн гурван эрхмийн хэнийнх нь нэр Ерөнхий сайд гэсэн тодотголтой болох уу гэх асуултын хариуг МАН-ын бага хурлын гишүүд өгнө. Эсвэл заалнаас хэн нэгний нэрийг дэвшүүлж, таамаглаагүй эрхэм тодрох уу. Ямартай ч бараг сарын хугацаанд таамаг болон яригдсан сэдэвт өнөөдөр МАН-ынхан цэг тавина.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ