Азийн хөгжлийн банкнаас мэдээлэл хийнэ
2017-09-26

09.00-16.00 цагт Бест вестерн, Туушин зочид буудлын, 4 дүгээр давхрын “Сүлд” танхимд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын үндэсний зөвлөл, ажлын алба, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) хамтран зохион байгуулж буй Монгол, Мьянмар улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох семинар болно.


09:00 цагт:Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Су-г Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзана. 


10.00 цагт: Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлаар “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” сэдэвт олон улсын бага хурал “Блью скай” зочид буудалд эхэлнэ.


11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хүний эрх, шударга ёс төвийн хуульчид Монголын хүний эрхийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа


11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Шүүхийн үйлчилгээ, хүндрэл, бэрхшээл болон шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн талаарх иргэдийн үнэлэмжийг судалсан дүнг танилцуулна.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Автобус lll баазын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлах болсонтой холбогдуулж тус баазын ажилтнуудын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.


11:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд АХБ-наас хэвлэлийн хурал хийнэ.


11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Олон улсын тэквондогийн Монголын холбооноос БНСУ-д болсон ДАШТ-д амжилттай оролцсон талаараа мэдээлэл хийнэ.


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монполимет компаниас Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй нааж байгаа сурталчилгааны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Shuud.mn
Сонин хачин