Багш нарын ажил хаялт үргэлжилж байна

Багш нарын тэмцэл үргэлжилж байна. Тэд энэ сарын 21-нд сануулах ажил хаялт зарласан. Ажил хаялтад улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 80 хувь нь оролцсон гэх мэдээллийг "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос өгсөн юм.
Багш нар өнөөдөр мөн хичээлээ заасангүй. Тэд хоёр удаа сануулах ажил хаялт хийж, Засгийн газраас тодорхой шийдвэр шаардаж буй. Харин цалин нэмэх тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд цаашид хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд буй юм.
"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ