Дэлхийн хамгийн тарган хүн нас баржээ
2017-09-26

Дэлхийн хамгийн тарган хүн гэх тодотголтой Египетийн иргэн Абд Эль Aту гэгч 37 насандаа таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Эмэгтэйн биеийн жин 500 кг бөгөөд өнгөрөгч гуравдугаар сард өөхөө соруулах мэс засал хийлгэж, биеийн жингээ 250 кг орчим болгосон байна.

 

“Абд Эль Aту өчигдөр зүрх судасны өвчин, бөөрний үйл ажиллагааны алдагдалд орсны улмаас амиа алдсан” хэмээн Саудын Арабын улсын  “Burjeel” эмнэлэгээс  мэдэгдэв.

 

“Тэрээр өнгөрсөн хугацаанд жин бууруулах олон шат дараатай мэс ажилбаруулыг хийлгэж байсан ч харамсалтайгаар үр дүнгээ үзэж чадалгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ” хэмээн түүний эмч хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манайхан түргэн хоолыг 24 цаг өдөр шөнөгүй суртчилаад л энэ хүүхэд залуус чинь 35-40 нас хүрээд нэг иймэрхүү тавилан хүлээж байгааг үгүйсгэхгүй сүүлийн үед залуусын хэт таргалалт гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа гашуун үнэн Та нар хараа биз дээ ТВ ээр хэт таргаллалтай америк залуус яаж турах гэж махаа идэж байгаа хараа биз дээ Тэдгээр залуус 25-35 насны залуус шүүү дээ
2017-09-26