Дүүхээ төвийн гаднах ил задгай худалдааг зогсоолоо
2017-09-26

 

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна.

 


Өчигдөр 3,4 дүгээр хорооллын эцэс буюу Дүүхээ төвийн урд талбайд адууны мах, төрөл бүрийн жимс, гэр ахуйн бараа зэргийг гар дээрээс худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо. Баянгол дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн баасан гарагт тус байршилд худалдаа хийж буй иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн боловч худалдаа эрхлэгчид зөвшөөрөлгүй худалдаа хийсээр өнөөдрийг хүрсэн байна. Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид,мэргэжлийн хяналтын байцаагч нар, дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний мэргэжилтнүүд ийнхүү газар дээр нь очиж шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

 


Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дээрх арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч нөгөө талаар иргэдийн гомдлын дагуу ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах болон махан бүтээгдэхүүн, жимс зэрэгт иргэдээс хамгийн их гомдол ирдэг байна.

 


Худалдаа эрхлэгчид ажлын байр байхгүй, ажил олдохгүй амьдрахын тулд ийнхүү зогсч байна гэсэн тайлбарыг хэлдэг. Тэдэнд хорооллын Корал төв, Ачлал, Апекс төвүүд, Барс-2 захад хямд үнээр түрээслэх боломжтой лангуу байгаа ч худалдаа эрхлэгчид түрээс өндөр гэсэн шалтгаанаар тус газруудад худалдаа хийхээс татгалздаг гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ЗӨВ БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМ Л ИХ НАЙМАА ХИЙЖ АМЬДРАЛАА АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЗОРИУЛАЛТЫН БАЙР САВЫГ НЬ ТҮРЭЭСЛЭЭД НАЙМААГАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЯДАРСАН ЗҮДЭРСНЭЭ ГАЙХУУЛСАН ЗАДАРСАН УЛСУУДАД ИНГЭЖ ХАТУУ ХАНДАХГҮЙ БОЛ УДАХГҮЙ ХОТЫН ГУДАМЖААР ЧӨЛӨӨТЭЙ ЯВАХ АРГАГҮЙ БОЛОХ НЬ.
2017-09-26
Зочин:
Битгий хуцаад бай гөлөг минь, ядарсан зүдэрснээ гайхуулаад бусдын эрхэнд халдаж нийтийн эзэмшлийн зам талбайд дураараа дургих ёстой юу. Хөдөөний малнууд хотбыг хот биш болгож бна.
2017-09-26
Зочин:
Demjij bna ,zyb sh v
2017-09-26
zochin:
yaaj bgaa yum bol languu gargaj uguh gj bga yum bolobuu
2017-09-26
Зочин:
Mongol hunii uvchluliin gol shaltgaanuudyn neg shuu dee
2017-09-26
Зочин:
Зөв зөв
2017-09-26
Зочин:
Өөр ядарсан нэгнээ битгий дарамталаа илүүрхсэн дээр наана чинь суугаагүй шүү дээ
2017-09-26
Зочин:
Битгий хуцаад бай гөлөг минь, ядарсан зүдэрснээ гайхуулаад бусдын эрхэнд халдаж нийтийн эзэмшлийн зам талбайд дураараа дургих ёстой юу. Хөдөөний малнууд хотбыг хот биш болгож бна.
зочин:
Иргэд өөрсдөө ил задгай тоос шороотой бохир орчинд ямар баталгаагүй шууд хэрэглэх хүнсний бараа худалдан авахгүй байх хэрэгтэй. Жимс ногоог хямд үнээр авч байна гэж бодож эмх замбраагүй худалдааг өргөжүүлэх хэрэггүй. Хүн авахгүй бол хэн ч ингэж зогсохгүй
2017-09-26