Хүний мах иддэг хосыг баривчилжээ
2017-09-26

ОХУ-ын өмнөд хэсгийн Краснодар мужийн цагдаагийнхан хүний мах иддэг 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёрыг баривчилсан тухайгаа нийтэд мэдэгдлээ.

 

 

Цагдаагийнхан 35 настай эрийг эхнэрийнхээ хамтаар өнгөрсөн 1999 оноос хойш 30 гаруй хүний аминд хүрч, улмаар махыг нь хувийн хэрэгцээндээ ашигласан хэмээн сэжиглэж буй гэнэ. Энэхүү хэрэг өнгөрөгч сард ил болсон байна. Нэг эр гудамжнаас гар утас олсон бөгөөд тэрбээр утсаа цагдаагийнханд хүлээлгэн өгчээ.

 

Цагдаагийнхан утасны эзнийг олохоор утсыг нээх үед баривчлагдаад буй 35 настай эр, эмэгтэй хүний тасарсан толгой, гар болон бусад хэсэгтэй нь зургаа авахуулсан байжээ.

 

Эдгээр зурагнаас үүдэн цагдаагийнхан хосын гэрт нэгжлэг хийхэд тэдний хөргөгч болон хөлдөөгчнөөс үл мэдэгдэх их хэмжээний нөөшилсөн мах олдсон байна.

 

Шалгалтаар цагдаагийнхан шилэн саванд хийсэн эмэгтэй хүний гар олсон бөгөөд мөн хураан аваад буй махнуудыг шинжилгээнд өгчээ. Баривчлагдаад буй хос Краснодар мужийн агаарын нисэх хүчний баазад амьдардаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
АХ:
Саяхан Америкт бас махчин хүмүүсгийг илрүүлж баривчилсан гэж мэдээлсэн шүү дээ.
2017-09-26
Зочин:
Hulmas Oros chinii ah uu TEE!
2017-09-26
hehe:
hairt oros ahdaa ochij iduuldee
2017-09-26
ХЭХЭ:
ХАЙРТ ОРОС АХ НАР МИНЬ
2017-09-26
hehe:
hairt oros ahdaa ochij iduuldee