Кардашиан: Би төгс ээж биш
2017-09-26

Реалити шоуны од Ким Кардашиан ирэх сард худалдаанд гарах “T” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.

 

 

Тэрбээр уг сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би төгс ээж биш” хэмээн хэлжээ. Өдгөө хоёр хүүхдийн эх Кардашиан “Би хэтэрхий их ажилтай байдаг. Заримдаа гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй. Энэ бол миний хамгийн том дутагдал. Гэхдээ би илүү сайнаараа хичээж бас суралцаж байна” гэж хэлжээ.

 

Реппер Кейни Уэст болон Кардашиан нар тээгч эхийн тусламжтай гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаа мэдэгдсэн билээ. Энэ талаар Кардашиан “Бид баяртай байгаа” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин