Технологийн олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа

img

 

Вьетнамд энэ сарын 18-22-нд болсон “IT Challenge-2017” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дундах олон улсын тэмцээнд манай баг алт, мөнгөн медаль хүртжээ.

 

Дэлхийн олон орноос ирсэн 250 гаруй сурагчдаас бүрдсэн шигшээ баг энэ тэмцээнд өрсөлдөж, тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг “E-Tool” төрөлд алтан медаль, “Е-Life map” төрөлд мөнгөн медаль хүртжээ. Мөн урлагийн үзүүлбэрээр гуравдугаарт шалгарсан гэнэ. Түүнчлэн “Шилдгийн шийдэл, хэрэгжүүлэлттэй улс (Best Practice Country)” сэдвээр манай баг илтгэл тавьж нэгдүгээр байранд шалгарчээ.

 

Энэ жилийн тэмцээнд оролцсон А.Лхамсүрэн, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, Г.Цолмон-Од нар нь өөрсдийн авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн технологи ашиглаж даалгаврыг амжилттай биелүүлэх чадвараараа шүүгчдийг гайхшруулжээ.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
sain bnaa baharhaj bnaa ta nartaa sain saihan azjargaliig hysen erooy
2017-09-27