Дубай хот нисдэг такситай болжээ
2017-09-27

Саудын Арабын нийслэл Дубай хотноо нисдэг дрон таксиг үйлчилгээнд гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Air taxi” компани туршилтын журмаар 18 ширхэг “АБ-RTA” гэх дроныг үйлчилгээнд гаргаж, өчигдөр анхны үйлчлүүлэгчээ зорьсон газар нь хүргэсэн талаар албаныхан мэдээлэв.

 

Уг дронд 1-2 хүн суух боломжтой гэнэ. Лас Вегаст туршилтын нислэг хийсэн энэхүү дрон 100 хүртэлх килограмм жинтэй хүнийг суулгаад, 160 км/цагийн хурдтайгаар, нэг бүтэн цэнэгээр 50 км зай туулж чадна хэмээн Зам, тээврийн агентлагийн тэргүүн Маттар Аль Таер  мэдэгдэв.

 

Хэрвээ бүх туршилт амжилттай болж, үйлчлүүлэгчдийн захиалга ихтэй байвал ирэх оны эхнээс нисдэг таксиг албан ёсоор үйлчилгээнд гаргахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Joom:
Mas sonin saihan yum bnaa
2017-09-28