Эзэн хаан эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрөв
2017-09-27

Саудын Арабын эзэн хаан Салман өчигдөр эмэгтэйчүүдийг жолоо барихыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Олон жилийн өмнөөс тус улсын эрх баригчид эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглох болсон юм.

 

Эзэн хаан “Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүд шиг тэгш эрхтэй” гэж мэдэгдэв.

 

Тэрбээр ийнхүү мэдэгдснийхээ дараа Тээврийн яамны удирдлагуудыг хааны ордондоо хүлээн авч, “зам тээврийн хөдөлгөөний хууль”-нд шаардлагатай өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийг жолоо барихыг нээлттэй болгохыг үүрэгдсэн байна.

 

Шинэ хуулийн дагуу ирэх оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн эмэгтэй жолоочид замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Arabiin ertuntsud tom devshil shuu.
2017-09-27
Иргэн:
Нэг ч гэсэн хүн эрүүлээр сэтгэж байна шүү. Дажгүй хаан байна
2017-09-27
зөв:
эзэн хаан нь энэ зуундаа амьдарч байгаа юм байна
2017-09-27