Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ цацлаа
2017-09-27

 

1924.10.01 “Ардын эрх” сониныг гаргаж эхлэв. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чилэлээр нийтлэл бичдэг байжээ. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байв.

 

1926.09.26  МАХН-ын V Их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлсон.

 

1934.09.28 МАХН-ын IX их хурал хуралдав. Хурлаар Үндэсний соёл, боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

 

1935.10.01 МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.

 

1957.10.01 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хавсарсан тогтоолоор Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтов. Үүний өмнө МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 68 тоот тогтоолоор “Цахилгаан мэдээ байгуулах бэлтгэл ажлын тухай” тогтоол гарч, улмаар 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний газрыг шинээр сэргээн, бие даалган байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ж.Зундуйг томилж байжээ.

 

1967.09.27 Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болов. Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ цацсан өдөр.

 

1978.09.28 БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Авхиа томилогдов.

 

1980.10.01 Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов

 

1980.10.01  МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсэг байгуулагдав.

 

2000.10.01  Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулав.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn

Shuud.mn
Сонин хачин