Стивен Тайлерын бие муудаж, тоглолтоо цуцалжээ
2017-09-27

Алдарт “Aerosmith” хамтлаг хэд хэдэн аялан тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

Энэ талаар тус хамтлагийн дуучин Стивен Тайлер твиттер хуудсаараа дамжуулан уламжилжээ.

 

Тэрбээр Эрүүл мэндийн шалтгааны улмаас аялан тоглолтуудаа цуцлахаас өөр сонголтгүй боллоо” гэж жиргэсэн байна.

 

“Aerosmith” хамтлаг энэ сарын сүүлээр Өмнөд Африкийн дөрвөн хотод тоглолтоо хийх хувиартай байсан ч улмаар дуучныхаа эрүүл мэндийн улмаас тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин