Трамп, Мексикийн хил дээр барьж буй ханаа үзэсгэлэнтэй гэв
2017-09-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол амлалтынхаа нэгийг хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр Мексик улсаас ирэх асар их хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд хоёр улсын хил дээр хана барихаа амласан билээ.

 

 

АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албаны төлөөлөгч “Хоёр улсын хил дээр найман загвар хана барихаар төлөвлөсөн. Эдгээр ханануудын дөрвийг нь бетоноор үлдснийг төмөр зэргийг ашиглан барина” гэж мэдэгджээ. Сан Диего хотын орчимд мөн хэд хэдэн хана барих гэнэ. Ерөнхийлөгч Трамп дээрх мэдээллийн дараа “Маш том үзэсгэлэнтэй хана” хэмээн мэдэгджээ.

 

Эдгээр ханыг есөн метр өндөр байхаар тооцоолсон бөгөөд сарын дотор дуусгахаар ажиллаж байна. Хана барих ажил 100 хувь дууссаны дараа хяналтын камер болон хөдөлгөөн илрүүлэгч төхөөрөмж зэргийг суурилуулахаар төлөвлөжээ.

 

 

Нэг ханыг барих төсөв 450 мянган ам.доллар бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын бүх зардлыг Холбооны сангаас гаргахаар болсон байна.  

 

Хоёр улсын хил дээрх ханыг барихад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай юм. Энэхүү мөнгийг Трамп “Америкчууд бус Мексик улс гаргах ёстой” хэмээн мэдэгдэж, Мексикийн эрх баригчдын дургүйцлийн хүргэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
111111:
Газар доогуурх сүлжээг нь яах юм бол? Зарим гарууд бүр мини-төмөр зам тавьчихсан бсан биздээ
2017-09-27