Лохан хоёр жилийн дараа сэтгүүл чимлээ
2017-09-27

Холливуудын уран бүтээлч, жүжигчин Лэндсей Лохан ирэх сард худалдаанд гарч буй Испанийн “l'Officiel's” сэтгүүлийг чимсэн байна.

 

 

Өдгөө 31 настай жүжигчин бүсгүй сүүлийн хоёр жил ямар нэгэн загварын чиглэлээр бичдэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимээгүй юм. Сэтгүүлийн редакц уг дугаарын борлуулалт өндөр байна хэмээн твиттер хуудастаа бичжээ.

 

Тэрбээр сэтгүүлийн эхний нүүрийг будаггүй төрхөөрөө чимсэн байна. Лохан “Энэ бол миний жинхэнэ төрх” гэж ярив.

 

Лохан өнгөрсөн оноос Оросын залуу тэрбумтан Егорь Тарасов гэгчтэй сүй тавьсан билээ. хос энэ оны дундуур тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан юм.

 

Салалтын мэдээнээс өмнөхөн нь жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хуудастаа сүйт залуудаа зодуулж буй богино хэмжээний бичлэгээ байршуулсан нь олныг гайхшруулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин