Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд өлсгөлөн зарлаж байна

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Харин энэ шийдвэрийг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлаад буй юм.
Баянгол дүүргийн дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдтэй Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг дүүргийн хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар очиж уулзжээ.
Тэд өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдалтай танилцаж, жагсаал, цуглаанаа зогсоохыг шаардсан байна. Харин иргэд энэ шаардлагыг нь хүлээж авахгүй гэсэн хариуг өгчээ.
Өлсгөлөн зарлаж буй 12 иргэнээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авч, биеийн байдлыг үзсэн бөгөөд анхан шатны үзлэгээр даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт 5 иргэн байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ