Түлэгдсэн үед үзүүлэх анхан шатны тусламж

Түлэгдсэн үед авах анхан шатны зөвлөгөөг “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1
Хэрвээ та хурууныхаа өндөг эсвэл алгаа халуун зүйл түлсэн бол шууд хүйтэн усанд норгоорой. Гарын арьс их эмзэг байдаг гэдгийг сана.
Алхам №2
Биеийн аль хэсэг болон түлэгдсэнээс хамаарч, хүйтэн ус хүргэх эсэхийг тогтооно. Хэрвээ та бугуй эсвэл тохойгоо түлсэн бол тос түрхэхээсэй өмнө бүлээн устай зөөлөн алчуураар 2-3 минут жин тавиарай.
Алхам №3
Өвдөг орчимдоо түлэгдсэн бол шууд ариутгах бодисоор түлэгдсэн хэсгээ арчиж, ариутгах хэрэгтэй.
Алхам №4
Гар, хуруугаа түлсэн бол шархны тос түрхэхгүйгээр соривны тос сайн түрхээрэй. Гарын арьс эмзэг учир сорив тогтсон бол хамгийн багадаа 3-4 жил толбо бүдгэрэхгүй.
Алхам №5
Тохойгоо түлсэн бол заавал шархны лент наагаарай. Хөдөлгөөн хийх үед тохойны шарх улам үсэрхийлж магадгүй.
Алхам №6
Хэрвээ та халуун усанд хөлөө түлсэн бол хүйтэн бүлээн усанд хөлөө таван минут дүрээрэй. Дараа нь бага зэргийн сода эвсэл давстай усаар хөлөө угаа. Өвдөлт нь намдах болно.
Алхам №7
Хөл, гараа түлсэн үед өмд, цамц өмсөхөөс зайлсхий. Салхины тусламжтай шархаа хатаах хэрэгтэй.
Алхам №8
Шарханд зөвхөн ариутгасан зүйл хэрэглэх хэрэгтэй.
Алхам №9
Түлэгдсэний дараа зуун настаар шархаа арчих хэрэгтэй. Өвдөлтийг хурдан намдаах болно.
Алхам №10
Гар дээрх шархыг зөгийн балаар эмчилж болно. Зөгийн балыг шархан дээрээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар угаа.
Алхам №11
Цагаан гааг хандалж буцалгаад түлэгдсэн хэсэгтээ шавшиж түрх. Эдгэрэлтийг эрчимжүүлэх болно.
Алхам №12
Түлэгдсэн үедээ нарнаас хамгаалах тос зэргийг түрхэж болохгүй. Шархыг сэдрээдэг байна.
Алхам №13
Түлэгдсэн хэсэгтээ гараараа хүрч болохгүй. Шархалж, яр гарах эрсдэлтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ