Ихэнх нутгаар дулаарна
2017-09-28

Малчид, тариаланчидад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө бага зэрэг дулаарна.

 

2017 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ.Бусад нутгаар  багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус , говийн бүсийн өмнөд  хэсгээр 15-20 градус,Говийн бүсийн хойд хэсэг,Увс нуур болон  Их нууруудын хотгороор 8-13 градус бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна

Shuud.mn
Сонин хачин