Сүхбаатарын талбайд өдөрлөг болно
2017-09-28

09.00 цагт: НҮБ-ын байранд  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулна.


11.00 цагт: БЗД ийн шүүхэд (КТМС-ийн ард байрлах) 1 жилийн өмнө Приус машины захиалга авч иргэдийг хохироосон иргэн И ийн шүүх анхан шатны шүүх хэлэлцээр болно.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Шастины нэрэмжит УГТЭ-ээс дэлхийн зүрхний өдөрт зориулж Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.


12:30 цагт Сүхбаатарын талбайд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газараас” Өвлийн улирлын бэлтгэл ажлыг хангах зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Үүнд төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин