Трампыг хамгаалж явсан цагдаа осол гаргажээ
2017-09-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Индиана мужийн Индианаполис хотод илтгэл тавиад нисэх буудал руу явж байхад түүнийг хамгаалж байсан хамгаалалтын ажилтан бага зэргийн осол гаргасан талаар “www.fox59.com” сайт мэдээллээ.

 

 

Хэвлэлээр цацагдсан уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн албанаас баталжээ.

 

Ерөнхийлөгчийн цуваанд явж байсан нэгэн мотоциклтэй цагдаа жолоодлогоо алджээ. Тэрбээр мотоциклээсээ унаж, бага зэрэг бэртсэн аж.  Түүнийг “Methodist” эмнэлэгт хүргэсэн гэнэ.  

 

Энэхүү ослын үеэр Ерөнхийлөгчийн сууж явсан машинд ямар аюул учруулаагүй болохыг Цагаан ордны хамгаалалтын албанаас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин