“Playboy” сэтгүүлийн эзэн таалал төгсчээ
2017-09-28

Хамгийн их уншигчтай  “Playboy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хефнер өчигдөр гэр бүлийнхээ дэргэд амьсгал хураасан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв.

 

Тэрээр 1953 онд 600 ам.доллароор уг сэтгүүлийг байгуулж, уншигчдын хүртээл болгосон байна. Хью Хефнер тус сэтгүүлийн ачаар Лас Вегасаас дутахааргүй насанд хүргэгчдэд зориулсан эзэнт гүрнийг босгосон нэгэн юм. “Playboy” сэтгүүл 1970 оны эхээр ихэд алдаршиж, олон улсад нэр нь цуурайтсан билээ.

 

Хью Хефнер өөрийн гэсэн реалити шоутай бөгөөд уг шоунд оролцсон ихэнх бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөгшин азарга
2017-09-28