Герман эр машиныг нь гэмтээсэн илжгийг шүүхэд өгчээ
2017-09-28

Германы шүүх нэгэн сонирхолтой хэргийг шүүхээр болсон байна. Луувангийн өнгөтэй машиныг нь гэмтээж, их хэмжээний хохирол учруулсан Витус гэх илжигийг уг машины эзэн шүүхэд өгчээ.

 

 

Уг хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард болжээ.

 

Машины эзэн Маркус Занн гэгч “McLaren Spider” маркийн улбар шар өнгөтэй спорт машинаа Хессе мужийн Вогелсбергийн ойролцоох зүлгэн дээр тавьсан аж. Гэтэл энэ үеэр нэг илжиг машины арын хэсгийг шүдээрээ эвдэлжээ.

 

Маркус Занн илжигний эзнээс машиныг нь сэвтээсний нөхөн төлбөр болох 6000 еврог өгөхийг шаардсан боловч тэрбээр татгалзсан аж. “300 мянган еврогийн үнэтэй ямар ч харгалзах хүнгүйгээр зүлгэн дээр тавиагүй байсан бол миний илжиг машин дээр очихгүй байсан” хэмээн илжигний эзэн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Илжгийг бишэзнийг нь өгсөн байна даа. Тэнэг хүнд зориулсан бичлэг үү тэ
2017-09-29
Зочин:
маанаг пиз да минь 300 мянган долларын үнэтэй машинаа зүлгэн дээр хайхрахгүй орхисон бол энэ чиний асуудал гэж илжигний эзэн хэлжээ гэх мэтээр өөрөө ойлгочихооч дэлгэрцэцэг ч гэсэн эндээс санаа аваарай хоёр илжиг минь хаха
2017-09-28
Болдбаатар:
Дэлгэрцэцэгээ чи сонирхолтой материал орчуулж нийтэлдэгт баяр хүргэе. Харин заримдаа ойлгомжгүй орчуулах юм. Жишээ нь “300 мянган еврогийн үнэтэй ямар ч харгалзах хүнгүйгээр зүлгэн дээр тавиагүй байсан бол миний илжиг машин дээр очихгүй байсан” 300мянган еврогийн үнэтэй юу юм бэ
2017-09-28
Зочин:
маанаг пиз да минь 300 мянган долларын үнэтэй машинаа зүлгэн дээр хайхрахгүй орхисон бол энэ чиний асуудал гэж илжигний эзэн хэлжээ гэх мэтээр өөрөө ойлгочихооч дэлгэрцэцэг ч гэсэн эндээс санаа аваарай хоёр илжиг минь хаха