Загребын гран прид манай 6 жүдоч зодоглоно
2017-09-28

 

Жүдо бөхийн ДАШТ өндөрлөөд сар ч хүрээгүй байна. Гэхдээ тэмцээн уралдаан календарын дагуу үргэлжилдгээрээ үргэлжилсээр. Маргаашнаас Хорватын нийслэл Загреб хотод “Загребын гран при” тэмцээн эхлэх гэж байна. Чансаагаараа их дуулгын дараа орох уг тэмцээнд 51 орны эрэгтэй 206, эмэгтэй 119, нийт 325 жүдоч Олимпийн эрх олгох оноо цуглуулахын төлөө өрсөлдөнө.

 

Тэгвэл эх орноо төлөөлж Хорват улсыг манай 6 жүдоч зорилоо. Эрэгтэй 4, эмэгтэй 2 жудоч Загребын татами дээр эх орныхоо нэрийн өмнөөс гарч барилдана. Тодруулбал эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Б.Эрхэмбаяр, 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, -81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн нар зодоглоно. Харин эмэгтэй -52 кг-д  ОУХМ А.Цолмон, -70 кг-д залуу тамирчин Б.Хулан нар хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор болсон байна. Нийт тамирчдадаа жүдо сонирхогчдын өмнөөс амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yadargaatai judochid unen zalhaaj bna shuu! Ene yavdag jorlonguud barildlaa geed Mongold yamar ashigtai yum.
2017-09-28
zochin:
hun oroltsohguishtei manaihaas
2017-09-28