“Хаан ширээний тоглоом” киноны хос сүй тавив
2017-09-28

Олон сая үзэгчдийг байлдан дагуулаад буй “Хаан ширээний тоглоом” киноны одод болох Кит Хэрингтон, Росе Лесли нар сүй тавьсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.thetimes.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хос энэ ондоо багтаан хуримаа хийхээр төлөвлөж буй гэнэ.

 

Хэвлэлээр цацагдаж буй энэхүү мэдээллийг Росегийн ойрын эх сурвалж баталж “Тэд үнэхээр жаргалтай байгаа. Удахгүй энэ тухайгаа тэд нийтэд зарлах байх” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин