Байгаль орчинд ээлтэй төхөөрөмжөөс өвлийн бэлтгэлээ хангаарай
2017-09-28

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Намрын налгар өдөр үргэлжилж байгаа ч удахгүй хүйтэрч агаарын бохирдол эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцэн “Өвлийг хэрхэн өнөтэй давах вэ” гэсэн асуулт тулгардаг. Энэ асуултад тус болохоор нэгэн арга хэмжээ болж байна. “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн  өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

 

Үзэсгэлэнгийн зорилго нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах. Энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хий үйлдвэрлэгч “ЮниГаз”, галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэгч “”Монгол базалт” зэрэг 50 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцож байна.

 

Мөн “Эко кар центр” компани Японы “Ниссан Мотор” компанийн “LEAF” маркийн 100 хувийн цахилгаан автомашиныг танилцуулсан нь үзэсгэлэнд дэлгэсэн цахилгаан халаах төхөөрөмж, техник хэрэгсэл дундаас онцлог байлаа.

 

Тус автомашин нь 107 морины хүчтэй бөгөөд 10.5 секундэд 100 километр явдаг гэнэ. Түүнчлэн “Эдпуар” компани автомашины “AdPower” агаар шүүгчийг танилцууллаа. Энэхүү агаар шүүгчийг автомашиндаа суурилуулснаар яндангаас ялгарах утааг бууруулахаас гадна түлшний зарцуулалтыг 12-28 хувиар хэмнэдэг гэж байлаа.

 


Мөн иргэд хамгийн ихээр сонирхож буй хэсэг нь “Мөнхийн амар дулаан” компанийн бүтээл “Цахилгаан тулга” халаах төхөөрөмж байв. Уг төхөөрөмжийн хувьд гэрт тавихад үзэмж нэмэхээс гадна цахилгаанд хэмнэлттэй гэнэ. “Цахилгаан тулга” нь 100 ам.метрийг халаах бөгөөд сарын цахилгааны төлбөр нь 40-60 мянган төгрөг гардаг аж.

 

Р.Дулам

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
111111:
Тус автомашин нь 107 морины хүчтэй бөгөөд 10.5 секундэд 100 километр явдаг гэнэ. Дулам гуйаг эруул гэдгийн нь шалгуулья
2017-09-28
zochin:
100 km g 10 sekdin dotor tuuldag puujingaas hurdan mashin buteejee ... estoi gaihamshig... kkk
2017-09-28