Д.Оюунхорол сайдын уриалга
Дэлхийн улс орнуудаар түүчээлсээр Монгол Улсад ирсэн “Ногоон торгон тууз” дээр БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол уриалга бичиж үлдээлээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон аянд нэгдэж, хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриалж байна” хэмээн бичжээ.
“Ногоон торгон тууз”-ын хувьд жилээс жилд эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэхийг уриалдаг бөгөөд дэлхийн хэмжээний урлаг, спорт, улс төр, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон, дуу хоолойгоо илэрхийлж, мессеж, уриалгаа ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламж оруулдаг ач холбогдолтой аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ