Трамп, Зукерберг нар сөргөлдөв
2017-09-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон сая хэрэглэгчидтэй Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербергт сэтгэл дундуур байдаг тухайгаа илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Трамп твиттертээ “Нийгмийн сүлжээний томоохон компаниуд миний эсрэг үгсэн хуйвалдаж, надтай таарамжгүй харилцаа үүсгэхээр оролдож байна” гэж жиргэсэн байна.

 

Уг жиргээний дараахан Зукерберг олон нийтийн сүлжээгээр дамжуулан мөн дургүйцлээ илэрхийлжээ.

 

Тэрбээр Нэгдсэн улсын Ерөнхийлөгч ийм болчимгүй мэдэгдэл хийж болохгүй” хэмээн хариу мэдэгдэв.

 

Трамп өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Фэйсбүүк, твиттер зэрэг томоохон нийгмийн сүлжээ өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай ажиллаж, Ардчилсан намд үйлчилсэн хэмээн мөн Зукербергийг буруутгав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхдийг багаас нь өөрийгөө хянах чадюартай болгохгүй бол нийгмийн сүлжээнд донтож FB үзэх бичхээс өөрийг хийхгүй болно .нийгмйин сүлжээ бол аюултай
2017-09-29