Хайдигийн экс хайр хар тамхины хэргээр баривчлагджээ
2017-09-29

Супермодель Хайди Клумын экс найз залуу Вито Шнабелийг цагдаагийнхан баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Түүнийг гурван долоо хоногийн өмнө мансууруулах бодис хэрэглэсэн, дамжуулсан хэргээр баривчилсан гэнэ.

 

Ирэх долоо хоногт Нью Йорк хотноо Вито Шнабелийн шүүх хурал болно. Цагдаагийнхан энэ сарын 3-нд түүний гэрт нэгжлэг хийх үед унтлаганы өрөөнөөс нь их хэмжээний хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл зэргийг олж хураан авчээ.

 

Клум, Вито нар 2015 оноос болзож эхэлсэн бөгөөд энэ оны эхээр салцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Gagzhyy Amerik erchyyd jargal ni heterch dee!:
ene haidi saihan bysgyisen neheriin azgyi hyn yum,yynii tyryychiin har bas l har tamhi arhi geed zabhairlaasaa bolj salj baisan ene ydaa bas?Haidiid byryy baihgyi ee!
2017-09-29