Путин Турк улсад айлчилж байна
2017-09-29

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн айлчлал хийхээр Турк улсын нийслэл Анкара хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.

 

 

Кремлийн тэргүүн айлчлалынхаа эхэнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан байна. “Хоёр улсын дунд үүссэн таагүй харилцаан өнөөдрөөр дуусгавар боллоо” хэмээн Ерөнхийлөгч Эрдоган уулзалтынхаа эхэнд мэдэгджээ.

 

Учир нь өнгөрсөн 2015 онд Сири дэх террористуудад цохилт өгөөд бааз руугаа буцаж байсан ОХУ-ын байлдааны “Су 24” онгоцыг Туркийн сөнөөгч “F-16” онгоц буудан хөнөөсөн билээ.

 

Энэхүү үйл явдлын улмаас хоёр улс таагүй харилцаатай болохоос гадна Москва тус улстай байгуулсан бүхий л гэрээгээ цуцалж, иргэдийг шахан гадуурах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ongots honooh gej yu bnaa...sonooson geech...mal aj ahui chin...
2017-09-30