Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 300 мянга гаруй санал ирээд байна
2017-09-29

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнөөдөр (2017.09.29) төслийн талаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
 

 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар хийж, үндсэндээ дуусгавар болж байна. Гэхдээ улс төрийн намууд, эрдэм шинжилгээний болон олон нийтийн байгууллага дээр төслийн хэлэлцүүлгийг хийсээр байгаа. УИХ-ын Тамгын газар орон даяар зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж байна. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. Уг төслийг  2017 оны 12 дугаар сарын 15 гэхэд бэлэн болгоно. 2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна.  Төслийг УИХ-аар хэлэлцээд 51-ээс дээш гишүүн дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар иж бүрэн шийднэ гэж байлаа.

 

 

            Дараа нь УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үр дүн, саналыг хэрхэн нэгтгэж байгаа талаар танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Уг хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 300 мянга гаруй саналыг хүлээж авсан. Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд нийт 70, нийслэл дээр 40 буюу нийт 110 комьютерт иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байна.  Одоогоор 200 гаруй мянган иргэдийн саналыг цахим мэдээллийн санд оруулсан. Өөрөөр хэлбэл, 16 аймаг, нийслэлийн долоон дүүргийн иргэдээс ирсэн саналын хуудсыг цахим мэдээллийн санд оруулаад байна. Үүний зэрэгцээ эдгээр санал бүрийг архивын нэгж үүсгэн, хадгалж байгаа гэв.

 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амаргүй ажил. Өнгөрсөнд Үндсэн хуульд тулгалтын замаар дордуулсан долоон заалт шиг өөрчлөлтийг хийж болохгүй. Энэ амаргүй ажилд АН, МАН улс төрийн намууд зөвшилцөж ажиллах шаардлагатай байгаа. Энэ ажил ч хийгдэж байна гэдгийг дурдаж байлаа. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн нэг жилээс эхэлсэн ажил биш. 4-5 жилийн өмнөөс парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцаж байсан. Иймд Үндсэн хуулийн хэрэгжилтэд олон улсын туршлага, онолын жишигтэй харьцуулсан дүн шинжилгээг Засгийн газар хийлгэсэн байдаг. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар орон даяар санал асуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэдгийг мэдээлэлдээ онцоллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан Орос төсөл гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.
2017-09-30
Зочин:
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
2017-09-30
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-09-30
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2017-09-30
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
2017-09-30
Зочин:
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бу
2017-09-30
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2017-09-30