Флойдын гэрт заларсан Конорын хөрөг
2017-09-30

 

АНУ-ын нэрт тулаанч Флойд Мэйуэйдер Лос Анжелес хотын Беверли Хиллст байрлах өөрийн харшдаа  2.5 метр өндөртэй хоёр  хөрөг зургийг байрлуулсан байна. Энэ зураг түүний сүүлийн тулаантай холбоотой бөгөөд нэг нь өөрийнх нь хөрөг байсан бол нөгөөх нь Ирланд тулаанч Конор Макгрегорын хөрөг байжээ.

 

Тэрбээр энэхүү тулаанд ялалт байгуулснаар асар их хэмжээний мөнгөн шагнал хүртснээс гадна мэргэжлийн боксын түүхэнд цор ганцаараа 50-0 гэсэн амжилтыг гаргасан тулаанч болсон билээ. Өмнөх дээд амжилтыг АНУ-ын хүнд жингийн домог Роки Марчиано (49-0) үзүүлсэн байдаг.

 

Флойд энэхүү харшийг өнгөрсөн 8-р сард болсон тулааныхаа дараа авсан бөгөөд 25.5 сая америк долларын үнэтэй аж.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин