Үсээ засуулбал эрхтэн хурц болно
2017-10-01

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 1. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 11.  Адъяа гараг. Булаагч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.  

 

Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Doodoh erhten
2017-10-01
Зочин:
Аль эрхтэн
2017-10-01