Бали арлаас 140 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ
2017-10-02

Индонезийн аялал жуучлалын гол бүс болох Бали арал дээрх “Mount Agung” галт уул өнгөрсөн сарын эцсээр үнс, нурмаа цацаж эхэлсэн билээ.

 

 

Мэргэжилнүүд “Тун удахгүй энэхүү галт уул дэлбэрнэ” хэмээн мэдэгджээ. Галт уулыг дэлбэрэхээс урьтаж эрх баригчид гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна.

 

Учир нь уг галт уул 1963 онд дэлбэрч, 1000 орчим хүний аминд хүрсэн юм.  Одоогоор 140 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд иргэдийг байршуулж буй түр хорогдох байрууд ачааллаа даахаа больсон хэмээн албаныхан мэдээлэв.

 

Галт уул дэлбэрэхтэй зэрэгцэн их, бага хэмжээний газар хөдлөлт болох гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин